СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-22

Газар эзэмших эрхтэй байсан 39 гараашийг буулгажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Нийслэлийн 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай 39 тоосгон гараашийг өчигдрөөс албадан буулгаж байгааг Live TV шууд дамжуулан хүргэсэн. Өнөөдөр газрыг бүрэн чөлөөлжээ. 

ЧД-ийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ю.Одгэрэлийн хэлснээр "Өмчлөх газар биш тул иргэдэд нөхөн олговор олгохгүй" хэмээн мэдэгдэж байсан. 

Тоосгон гараашийн газар нь Нийслэлийн мэдэлд байдаг бөгөөд иргэдэд зөвхөн эзэмших зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг. Хэдийгээр нь уг газар дээр барьсан тоосгон гараашт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаг ч шинээр худалдан авалт хийх гэж байгаа бол Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандан уг газарт дахин төлөвлөлтөд орсон эсэхийг шалгуулж байж, шийдвэрээ гаргах нь зөв юм. 

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны тус газарт явган хүний зам, ногоон байгууламж, зогсоол барихаар төлөвлөөд байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зоо
3 жилийн өмнө
202.9.40.8

Гоё болж

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.132

Буулга буулга

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.