Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2020 онд Бүгд найрамдах Франц Улсын Засгийн Газрын 60.7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон дүүжин зам 4.9 км урт, гурван зогсоолтой шугам болон Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км бүхий гурван зогсоолтой дүүжин зам барьж, ашиглалтад оруулах ажлыг эхлүүлж байлаа.
Уг төслийг 2020-2023 онд нийт 60.7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр барихаар тооцсон бөгөөд зээлийн нийт хугацаа 40 жил, жилийн хүү 0.0076 хувь, үндсэн төлбөрөөс 12 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй байв.
Францчууд уг төсөлд ихээхэн ач холбогдол өгч 2020 онд эхний санхүүжилт болох 23,397,613 евро буюу 77,071,737,222 төгрөгийн зээлийг Монгол Улс руу шилжүүлж, төсөл хэрэгжих ажил бодитоор эхэллээ хэмээн ганц нэг сайтад мэдээ нийтлэгдэж байлаа.
Дүүжин тээвэр төслийн 2020 оны санхүүжилт
Дүүжин тээвэр төслийг хэрэгжүүлэхийн тулд НИТХ-ын тогтоолоор “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг нийт есөн хүний орон тоотойгоор байгуулж тэдний цалин хөлс, техник хэрэгсэл, түрээсийн төлбөрт нь 2020 оны зургадугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд сар бүр 31,616,700 төгрөгийн санхүүжилтnaг Нийслэлийн төрийн сангаас шилжүүлэн ажиллуулсаар өнөөдрийг хүрсэн.
Дүүжин тээвэр төсөлд Нийслэлийн төрийн сангаас сар бүр олгодог урсгал зардлын санхүүжилт
Гэтэл өчигдөр болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар уг төслийг үргэлжлүүлэхгүй гэдгээ албан бусаар зарлав. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын автозамын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөнд “Дүүжин тээвэр”-тэй холбоотой нэг ч үг үсэг байгаагүйгээс үзвэл энэ төсөл бүр мөсөн зогссон болж таарлаа.
Нэг дарга гарч ирэхээрээ өмнөх даргынхаа санаачлан эхлүүлсэн ажлыг таслан зогсоосны уршгаар зөвхөн “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын цалин хөлсөнд л гэхэд татвар төлөгчдийн 347,783,700 төгрөгийг хий дэмий зарцуулчихлаа.
Эдгээр хүмүүсийн ажиллах компьютер, суух ширээ сандал, оффисийн тоног төхөөрөмж, байрлах байрны түрээсийн зардлыг нэмбэл нийтдээ хагас тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан байж таарах нь.
Тэгвэл энэ их мөнгө хөрөнгийг салхинд хийсгэсний хариуцлагыг хэнээс нэхэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ төслийг санаачлан эхлүүлсэн С.Амарсайханаас уу, эсвэл таслан зогсоож хорлосон Д.Сумъяабазараас уу.
Одоо ажиллаж байгаа “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨААТҮГ-ыг нэн даруй татан буулгах уу, эсвэл сар бүр 31,616,700 төгрөгийн урсгал зардлыг тэдэнд олгож үргэлжлүүлэн ажиллуулсаар байх уу гэх мэт асуудлууд ар араасаа ундарч гарч ирэх нь тодорхой боллоо.
Монгол төрийн залгамж халаа гэх зүйл үгүй болж, нэг нэгнийхээ ажлыг таслан зогсоох дон шүгэлсэн дарга нарын хор уршигтай ажилд хэн хариуцлага тооцох вэ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shoudaad bsan samaraas neh
Сонгуулийн маргааш Сум маань огцорно одоо шийдээд бгаа гээд байгаа ажлууд нь бүгд таг зогсоно Ванга шиг хэлчий