СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Павел Дуров: "iPhone" хэрэглэгчид бол "дижитал боолууд"

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын "ВКонтакте" олон нийтийн сүлжээ болон "Телеграм" мессенжерийн платформыг үүсгэн байгуулагч Павел Дуров АНУ-ын "Apple" брэндийн технологийг шүүмжлэн, "iPhone" ухаалаг гар утасны хэрэглэгчдийг "дижитал боолууд" хэмээн нэрлэжээ.

Мөн тус компанийн бүтээгдэхүүнүүд нь "App Store", "iCloud" зэрэг зөвхөн өөрийнх нь үйлчилгээтэй нийцдэг болох нь том сул тал гэж тэмдэглэжээ.

Павел Дуров өнгөрөгч лхагва гарагт өөрийн "Телеграм" хуудаснаа "Би "iPhone" ашиглан аппликейшнийхаа туршилтыг хийх бүртээ дундад зууны үед ирсэн юм шиг санагддаг. "iPhone"-ийг хэрэглэснээр та "Apple"-ийн дижитал боол болох болно" хэмээн бичжээ.

Харин "Apple" брэндийн "iOS" үйлдлийн систем нь иргэдийн ашигладаг программуудад бүрэн хязгаарлалт тавьж чадна гэж Дуров анхааруулж байсан юм.

Эх сурвалж: Известия

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.