СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-05-20

🔴LIVE: Хуучин хувцасыг эргэлтэд оруулах соёлыг "Тойрог" дэлгүүр түгээж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Бага мөнгөтэй хүмүүс л комиссоос хувцасладаг гэсэн ойлголтыг дэлхийн хэмжээний одууд хүртэл эвдээд буй. Хувцас хямдрах тутам түүнийг нэг удаагийн хэрэглээ гэж үздэг хүний тоо нэмэгдсэн хэрэг. Хуучин хувцас нь хямд үнэтэй “комиссын бараа” гэдэг ойлголтоос ялгаатай бөгөөд байгаль орчноо хамгаалж буй ухаалаг сонголт гэдгийг “Тойрог” дэлгүүрийн үүсгэн байгуулагч Агнууш дурдсан юм.

Тэрбээр Номи хэмээх найзтайгаа хамтран Toirog thrift shop нээгээд 8 сар болж байгаа бөгөөд хүмүүс өөрсдийн шинэ болон хуучин хувцас, гоёл чимэглэлээ өгч бусдад худалдаалах боломжийг олгож байна.

Дэлгүүрийнхээ нэрийг “ТOIROГ” гэж нэрлэсэн нь хүн шинэ хувцас аваад хуучирхаар нь шатаах юм уу хаяхаас нь өмнө бид дахин эргэлтэд оруулж өөр эзэнтэй болгож байгаатай холбоотой.

Би чинь гэрэл зурагчин, харин Номи архитектур мэргэжилтэй учраас бид хоёр маркетинг, эсвэл бизнес яаж авч явах талаар туршлага байхгүй, ер нь мэдэхгүй л дээ.

Дэлхийн алдартай хувцасны брендүүд нэг жилд бүхэл бүтэн 27 коллекци гаргаж “fast fashion” буюу маш хямд үнээр массаар нь хувцас үйлдвэрлэдэг. Үүнээс болж Тэгэхээр бид хоёрын зорилго бизнес хийхээс илүүтэйгээр зөв соёл, хандлагыг түгээх, байгаль экологио хайрлах, түүний үнэ цэнийг бусдад ойлгуулах ажил үйл гэж харсан учраас “ТОIROГ”-ийг эхлүүлсэн.

Манай Монголчууд хуучин хувцас эсвэл “комисс” гэхээр хүний энергийг авна, өөрийнхөө энергийг өгнө гэдэг буруу ойлголттой байдаг. Гэтэл бодит байдал дээр ганцхан жинсэн өмд үйлдвэрлэхийн тулд нэг хүний 10 жилийн усны хэрэглээг зарцуулдаг бол ганц даавуун пудволкийг хийхэд нэг хүний 7.5 жилийн усны хэрэглээтэй тэнцэхүйц ус зарцуулдаг гээд бодохоор гунигтай байгаа биз дээ.

Бид хоёр дэлгүүр нээхдээ эхний жилдээ ашиггүй ажилласан ч хамаагүй гэж бодож байсан. Гэтэл дэлгүүрээ нээсэн чинь маш их хүн орж ирээд хүмүүсийн сонирхолыг татсан нь бидэнд урам өгсөн.

Залуучууд маань байгаль орчноо хамгаалах, дахин боловсруулах талаарх мэдлэг ойлголт нэмэгдэж байна. Манай дэлгүүрийн хувцас бусад зүйлсийн 80 хувь нь үйлчлүүлэгч нараас ирдэг. Зарим хүмүүс хэн нэгэнд үнэгүй хувцасаа өгмөөр байвал манай дэлгүүрийн “үнэгүй” сагсанд байршуулж болно.

Түүнчлэн тус дэлгүүрт 15-20 залуус өөрсдийн урласан гар бүтээлээ худалдан борлуулдаг байна.

. Манай дэлгүүрт ирж байгаа 16, 17 настай хүүхдүүд энэ соёлыг сурчих юм бол 10, 20 жилийн дараа хүүхдүүддээ үлгэрлэж заана шүү дээ. Энэ бол орчин үеийн ухаалаг, байгаль эх дэлхийдээ ээлтэй ухамсартай залуусын хийдэг сонголт шүү гэдгийг л хойч үедээ дэлгүүрээрээ дамжуулж ойлгуулахыг бид хүсэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
139.5.216.226

Huuchin huvtcas avdag yumuu utasnii noimoroo bichnuu ymar shalguuraar avdag vee 99013051

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.33

Haana baidag we

Zochin
3 жилийн өмнө
66.181.189.90

Haana bdgiin bol awaachij uguh yumsan

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.36

Хаана өгч болох вэ хаягаа утсаа өгөөрэй. 96031833

Д.Золзаяа 97007755 баярлалаа
3 жилийн өмнө
192.82.78.149

Сайн байна уу .Та нарын эхлүүлсэн ажил цаг үeэ олсон зөв байгаад талалхан дэмжиж байна .Цаашдаа дүүрэг болгонд олон салбартай болоорой гэж eрөөж байна.Утас хаягаа үлдээнэ үү .Очиж үзэж дэмжмээр байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.