СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-19

Н.Тавинбэх: Дамжуулах шугамын ашиглалтын хугацаа дууссаны улмаас 306 мянган хэрэглэгчийн цахилгаан нэг цагаар доголдсон

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын хуралдааны үеэр эрчим хүчний салбарт шаардлагатай шинэчлэл болон түүнд шаардлагатай төсвийн талаар танилцууллаа.

Тэрээр "Хотын дулаан дамжуулах шугамын 24 хувь нь хуучирсан байна. Энэ нь иргэдийн амьдралд эрсдэл учрах аюултай. Хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн таван жил дунджаар 6-8 хувиар нэмэгдсэн.

Хотын хэрэглэгчдийг хангаж буй дамжуулах түгээх сүлжээний нийт шугамын 31 хувь буюу 815 дэд станц, .

Тоноглолын насжилт хэтэрсэн, хэт өндөр ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2020 онд түгээх сүлжээнд 285 тасралт гарч, давхардсан тоогоор 306 мянган хэрэглэгчийн цахилгаан нэг цаг түүнээс дээш хугацаагаар доголдсон.  

Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, цахилгаан, дулаан хангамжийг системүүдэд хийгдэх өргөтгөл, шинэчлэлтийн төсөл арга хэмжээнд урьдчилсан байдлаар 3.484.1 тэрбум төгрөг шаардлагатай байна" гэсэн юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.