СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-19

LIVE: Нийслэлчүүдийн 50 хувь нь түгжрэлийг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм байна. Авто замын түгжрэл, орон сууцны дэд бүтэц, эрчим хүчний зэрэг асуудлаар цогцоор нь анх удаа хэлэлцэх өргөтгөсөн нээлттэй хурал 10.00 цагт эхэлсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж: Нийслэлчүүдийн 50 хувь нь түгжрэлийг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэсэн.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Хотын иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь замын түгжрэл гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурд 8-14 км/цаг хурдтай байна. Энэ бол олон улсын стандартаар тэг зогсолт.

Авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн нь автомашины тоо өссөнтэй холбоотой. . Иймээс замын ачааллыг бууруулах туслах замуудыг нэмэгдүүлж, гол замын багтаамж ихтэй нийтийн тээврийг бий болгох хэрэгтэй.

. 2021-2022 онд багтаж явган хүний 98 км, дугуйн 200 км замыг тавина.

. 2021 оны эхний улиралд 632 мянган тээврийн хэрэгсэл байна гэсэн тоо гарсан. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 182 км-ээр нэмэгдсэн. Гэтэл тээврийн хэрэгслийн тоо 3 дахин нэмэгдсэн байгаа юм. Иймд авто замын сүлжээг нэмэгдүүлэх, багтаамжтай тээврийн хэрэгсэлтэй болохыг хотын дарга онцлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд нарыг нийслэл хотын замтай танилцахыг үүрэг болгов. 

2021-2024 онуудад автобусны 80 хувь нь хэрэглээнээс хасагдана. 290 автобусны буудлыг шинэчилнэ. 5000 автомашины ухаалах зогсоол байгуулахаар төлөвлөж байна. 

Сурталчилгаа
  • 2021-05-19 11:25

    Л.Халтар: Богд хаан төмөр замыг барьснаар авто замын түгжрэлийг бууруулах боломжтой

    Богд хаан төмөр замын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Богд хаан төмөр замын хувьд одоогийн байдлаар 175 орчим километрийн асуудал яригдаж байна. Үүнээс 135.8 километр төмөр замыг шинээр, 39 километр төмөр замыг одоо байгааг нь сайжруулах, тахир тойрууг багасгах чиглэлээр техникийн шийдлүүдийг гаргахаар ажиллаж байна. . Замын хэвгий, тахир харьцангуй сайжирсан төмөр зам болох гэж байна.
    Улаанбаатар хотын түгжрэлд сөрөг нөлөө үзүүлж байгаа цөөн тоо хэлье.

    Дөрвөн хэсэгт төмөр болон авто зам нэг түвшинд огтлолцож байгаа.

    • Таван шарын уулзвараар хоногт 61,350 автомашин, 57 гал тэрэг өнгөрдөг. Нийтдээ 1,440 минутаас 171 минутыг
    • Энхтайвны гүүрний зүүн тал хүүхдийн паркийн хойд талын түр гармаар хоногт 15,597 автомашин 45 гал тэрэг өнгөрч байна. 1,400 минутаас 135 минутыг
    • Дүнжингарав худалдааны төвд хоногт 67,780 автомашин, 45 гал тэрэг өнгөрч, 135 минутыг
    • Амгалангийн орчимд 26,370 автомашин, 45 гал тэрэг өнгөрч, үүнээс 135 минут буюу 10 хувийг гал тэрэгний хөдөлгөөнд зориулж, автомашины хөдөлгөөнийг хааж байна.

    . Богд хаан төмөр замыг бариад ашиглалтад оруулсны дараа Улаанбаатар хот болон бусад төвийн хооронд явж байгаа зорчигчийн галт тэрэг, дулааны цахилгаан станцуудын зориулалттай нүүрсний тээвэр голчилж, энэ тээвэр хийгдэнэ. Бусад ачаа Богд хаан төмөр замаар тээвэрлэгдэх боломжтой. Энэ үед бидний тооцоогоор дунджаар 144 минутыг 62 минут болгож багасгах бололцоо байна.

    . Авто зам, төмөр зам хоёрыг хоёр өөр түвшинд огтлолцуулах үед энэ минутыг тэг болгож болно. Өөрөөр хэлбэл, Таван шарын уулзвар, хүүхдийн парк, 407, 413 дугаар километр дээр байгаа гарцуудад гүүр  болон нүхэн гарц хийж өгсөн үед галт тэрэгний хөдөлгөөнөөс авто замыг хаах зүйл байхгүй болно. Энэ нь Богд хаан төмөр замыг барих хамгийн эхний ач холбогдол байна” гэлээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.73.115

Төмөр замын хоёр талаар хурдны зам тавь. Төмөр замаа хотоос гаргасны дараа тэр чигт нь хурдны зам болго. Бүх асуудал шийдэгдэнэ. Одоохондоо тмөр замын корридорыг сул байлгах хэрэгтэй. Яг тавих гэтэл газаргүй болсон байж таарахгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.