Монголын үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн саналуудаа (тус хуулийн үндэсний бөхтэй хамааралтай нэмэлт өөрчлөлтүүдийг тусгав) (2021.05.16) цахим хуудаснаа танилцууллаа.
Үндэсний их баяр наадмын тухай хууль анх 2003 оны зургадугаар сарын 19-ний өдөр батлагдаж, үүнээс хойш нийтдээ зургаан удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Харин өнөөг хүртэл допинг, бөхчүүдийн эрэмбэ, тэгш ойн түрүү, үзүүрийн бөхчүүдэд хэрхэн цол олгох асуудал маргаантай байж ирсэн учир Монголын үндэсний бөхийн холбооноос Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их баяр наадмын өмнө асуудлуудыг цэгцлэхээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргажээ.
Тус төсөлд дараах саналууд багтжээ.
2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадам
6 дугаар зүйл.Бөх, хурдан морь, сурын харвааны цол, чимэг
7 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан
7.5. Сумын баяр наадамд 10 жил тутам тохиох тэгш ойд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд сумын начин, 6 давсан бөхөд сумын харцага, 7 давсан бөхөд сумын заан цол олгоно.
7.5.1. Сумын баяр наадмын тэгш ой тохиогоогүй жилүүдэд 64 бөх барилдах бөгөөд 5 давж үзүүрлэсэн бөхөд сумын начин, 6 давж түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
7.6. Аймаг, сумын баяр наадамд барилдах бөхчүүдийг бүртгэхдээ яс үндэс, харьяалал, төрсөн болон оршин суух хаягаар ялгаварлахыг хориглоно.
7.9. Энэ хуулийн 7.8-д заасан цол амжилтаар эрэмбэлэх заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй.
7.9.1. Зөвхөн улсын аварга, даян аварга цолтонгуудыг эрэмбэлэхдээ цол хүртсэн он дараалалаар нь эрэмбэлнэ.
7.9.2. Энэ хуулийн 7.2.10, 7.2.11, 7.2.12, 7.2.13, 7.2.14, 7.2.15, 7.2.16-д заасан барилдаанд 2 бөх ижил цол хүртэх магадлалтай бөгөөд хуулийн 7.9.1. заалтаар эрэмбэлнэ.
7.9.3. Аймаг, сумын наадмын тэгш ойн жил ба тэгш ой тохиогоогүй жилүүдэд барилдаж ижил цол авсан бөхчүүдийг эрэмбэлэхдээ давааг харгалзахгүй, цол авсан оноор эрэмбэлнэ.
7.10. Бөхийг цол амжилтаар нь эрэмбэлэх бөгөөд 2003 онд батлагдсан “Үндэсний их баяр наадмын тухай” хууль батлагдсан өдрөөс өмнө цол авсан бөхчүүдэд энэ заалт хамаарахгүй болно.
10.2. Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны дөрөв ба түүнээс дээш давсан бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг допингийн /допингийг сэргээш гэж орчуулсан нь утга зүйн хувьд оновчгүй байгаа тул Олон улсад хэрэглэж байгаа нэрээр оруулах санал/ шинжилгээнд заавал оруулна.
14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасч бүх төрлийн барилдаанд барилдах эрхийг 4 жилээр хасна. Түүнд унасан бөхөд цол, чимгийг нөхөж олгоно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гарчигаа буруу бичжээ, 1024 барилдсан тохиолдолд 8 давсан бөхөд арслан цол олгохгүй
8dawsan bohod arslan tsol olgno geegvi dhvvdee ter chini aimagiin bayr naadam zow unshaarai
Нэг заалт буруу юм шигээ . Монгол улсын үндсэн хууль байдаг тэгш эрхийн зарчимыг алдагдуулсан байна. 9 давсан хоёр бөхийг арслан гээд цол олгоно. Түрүүлсэн арслан нь дахиад 9 давуул аварга ,нөгөө 9 давсан( ойгоор) арсландаа чимэг гэж байна. Энэ буруу
2boh hoyulaa adilhan 9dawaad arslan tdoloo awchina Tegeed vzvvr tvrvvnd barildaad dawaj tvrvvlsen boh n awraga tsoloo awna arslangaas baga tsoltoi boh vzvvrelsen bol arslan bolno ene n zow ymarch chimeg hereggvi gej bodoj bna
7.10ыг тодоруулаад өгөх хүн байна уу.2003 оноос өмнөх тойрогийн цол хэрэгжих юм болов уу
Toirogiin tsol herejihgvi
Dopink hereglesen ni shinjilgeegeer togtoogdson bol tuhain bohiig dahin barildah erhiig hasah buh nasaar ni shuud zodog tailuuldag baihiig shaardaj bn
Doping hereglsen bohiig 4n jileer barildah erhiig n hassan 4jiliin daraa erh n sergeed barildahdaa dahin doping hereglewel bvh nasaar n barilduulah erhiig n hasahaar tusagsan baigaa shvv 3jil bolood neg owoonii naadamd barildsan bol yg ter odoroos hoish dahiad 4jil ereh n hasagdaad dobing hereglej barildsan naadamaas hoish 7jiliin daraa barildana gesen vg shvvdee
Энэ жилийн хувьд аймаг сумын наадмийг улсын наадмаас өмнө хийх хэрэгтэй залуучууд улсын наадамд барилдах сонирхолтой байгаа шүү дээ ал ь ч аймаг суманд ххрьяалал харгалзахгүй барилдуулах хэрэгтэй хуулиндаа оруулах
Hamt neg odor bolowol goy ym bishvv sumiin zaanuud olnoor aimagiin tsolnii bosgo alhana shvvdee
Аймаг суманд барилдах бөхийн тоо чинь жил бүр өймагт 256, суманд 128 барилдвал болно биздээ..Бөхийн тоо заасан гээд бахилдах бөхчүүдээ бүртгэхгүй байх тэнэг зүйл болно шдээ. Суманд гэхэд л доод тал 96 бүртгүүлдэг .Аймаг тэгш ойгүй жил 256 барилдаж цолоо олгож болох юм байгаа биздээ...Хуулинд 128 гээд бөхчүүд нь 256 бүртгүүлэх гээд бөөн маргаан стрес наадам биш хэрүүл болно до
7.6 mash zuw huuli
7.9
1024 boh barildahad 3iin dawaagnd tsol chimegiine duudaal onooltoor barilduulwal barildaan shudraga bolno 5dawaanaas ehleed aw awbal goy gal garsan barildaan olon garna hamagiin uitgartai dawaa bol 3iin dawaa ihenh bohchvvd 3iin dawaand hudlaa barilddag undag shvvdee
Аймагт 7 давсан бөхөд заан.Суманд 6 давсан бөхөд харцаг цолын олгоод.Аймгийн арслан цол.Сумын заан цол өхгүй байж болдогүй юм уу.Нөгөө даваа болгон цол гэж байсан.Тэр дүрэм журам хаана байна.Шинэ юм гарлаа гээд өмнөх юм нь.Алдаа болоод бөхчүүл дундан.Тэр тусам залуу хойч үе нь.Хохирогчид болж болохгүй байхаа.ШИНЭ ДҮРЭМ ЖУРМАА САЙН ОЙЛГОЖ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ.ТҮМЭН БУРУУ ЗҮЙЛ БАЙНА