СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-05-15

Хан-Уул дүүргийн 4,5,6 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд хүүхдийн дархлаажуулалтын өрөөтэй боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

 Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Гүүднэйборс” ОУ-ын байгууллагатай 2013 оноос хойш боловсрол, ундны ус, эрүүл мэнд, орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд “Гүүд Нэйборс” ОУ-ын байгууллагатай хамтран дүүргийн 4,5,6 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Хүүхдийн дархлаажуулалтын өрөө”-ний засвар болон тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. 

Тус Өрхийн эрүүл мэндийн төвүүд жилд дунджаар 0-15 насны 13279 хүүхдэд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

“Гүүднэйборс” ОУ-ын байгууллагын “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-т Хан-Уул дүүргийн 4, 5, 6 дугаар хорооны 800 гаруй өрхийн 1500 орчим хүүхэд хамрагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.