СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-10

LIVE: П.Мөнхжаргал: Бор өнгийн савыг боловсруулахаа больсон учир авдаггүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хаягаар очиж дахивар бүтээгдэхүүн авдаг, хувиараа хөдөлмөр эрхлэгч Ц.Гантөмөртэй ярилцлаа. Их хэмжээний хуванцар дахиврыг хаягаар очиж авдаг ба багахан хэмжээнийх бол цэгүүдэд очиж тушаахыг тэрбээр зөвлөлөө. 

Ц.Гантөмөр: 

-Иргэд хогоо ангилж, ялгаж сурмаар байна. Дууддаг, очихоор нэг бол жоохон юм бариад байж байдаг, эсвэл ангилан ялгахгүй болохоор бидэнд ажил удаад байдаг. Ер нь айл өрх, албан байгууллагууд лааз, цаас болон бусад /бохир/ гэсэн байдлаар ангилаад сурчихвал улс эх орны хөгжилд ч хувь нэмэртэй шүү дээ. 

-Бор савыг яагаад авдаггүй юм бэ? 

-Боловсруулахаа больсон учир бид авдаггүй. 

-Хуванцар сав, лаазыг кг-ийг нь хэдэн төгрөгөөр авч байна вэ? 

-Хуванцар сав кг-200төг, лааз-700 төгрөгөөр авч байна. Ер нь 200-1000төг хооронд байдаг. Их хэмжээгээр байх юм бол 1000 төгрөгөөр ч авна. Хамгийн гол нь цэвэрхэн л байх ёстой. Иргэд дотор нь янз бүрийн зүйлээ хийчихдэг гэлээ.

Хэрэв үзэгч та бүхэн дахивраа дуудлагаар өгөхийг хүсвэл Ц.Гантөмөрийн 9964-4604 дугаарын утсанд холбогдоорой.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.