Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 639 хүнд коронавируст халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 630 нь дотоодод бүртгэгджээ. Үүний нь 593 нийслэлд, 30 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах 9 тохиолдол батлагджээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 45 мянга 459 болж байна. Сүүлийн 24 цагт 1287 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 32 мянга 660 боллоо.
Түүнчлэн коронавируст халдварын улмаас найман хүн өчигдөр нас баржээ. Манай улсад коронавируст халдвараар нийт 170 хүн эндээд байна. Тиймээс эрсдэлтэй насны бүлгийнхэн олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлахыг ЭМЯ-наас сануулав.
Нас барсан иргэдийн хувьд:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.