СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-07

Г.Занданшатар: Та нар болихгүй бол би өлсгөлөн зарлана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Сүхбаатарын талбайд суулт зарлаж буй УИХ-ын гишүүдтэй УИХ-ын дарга Г.Занданшатар уулзлаа. Тэрбээр энэ үеэрээ гишүүдийг өлсгөлөнгөө зогсоохгүй бол өөрөө ирж өлсгөлөн зарлана гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Ардчилсан нам дотроо учраа ололц. Намын дотоод зөрчлөө төрийн хямрал болгож битгий дэвэргээд бай. Гишүүдийнхээ эрүүл мэндийг анхаараад ирээд энэ асуудлаа хэлэлцээд, шийдвэрлэе гэж Н.Алтанхуяг, Д.Ганбат гишүүнтэй бид нар яриад шийдэж байхад та нар энд ингэж үймүүлээд байх юм. Ямар санаа санаачилга байгаа юм?

Одоо энэ үйл ажиллагаагаа зогсоо. Цар тахлын үед ард түмнээ хүндэтгэ. Одоо ажлын хэсэг байгуулаад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Ингэхгүй бол энд би ирээд өөрөө суулт зарлаж, өөрөө өлсгөлөн зарлана!

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.