- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Хатуу хөл хорионы хугацаанд дахин боловсруулах хог хаягдал буюу дахиврын тээвэрлэлт, үйлдвэрлэл, хүлээн авах цэгүүд ажиллах боломжгүй болсон. Үүний улмаас дахиврын 200 гаруй цэгийг ажиллуулдаг бизнес эрхлэгчид, хуванцар, шил, лааз түүж хоногийн хоолоо залгуулдаг иргэдийн нөхцөл байдал хүндэрчээ.
Цаашлаад ашиглах боломжтой бүтээгдэхүүний овоолго үүсэж, газрын хөрсөнд булахаас өөр сонголтгүй болсон байна. Энэ талаар бид Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргалтай ярилцлаа. Тэрбээр "Ангилдаг хог хаягдлыг тээвэрлэх боломжгүй болсон. Үйлдвэрүүдийг нь хаасан. Ингэснээр хүлээн авдаг цэгүүд дээр их хэмжээгээр хуримтлагдаад байна" гэв. Харин СХД-ийн 5-р хорооны цэгийг ажиллуулдаг иргэн М.Хадбаатарын хувьд "Би таван банкны зээл төлдөг ч одоо үйл ажиллагаа зогсоод орлогогүй болчихоод байна" хэмээн өгүүлэв.
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргал:
-Би шашны утгаар тайлбарлаж өгье. Хогийг хоёр янзаар боловсруулдаг. Дахин боловсруулах буюу дахин төрөл олох үйл явц. Эсвэл, газар булах буюу там руу илгээнэ. 28 хоног хөл хорилоо. Бидэнд хогийг там руу илгээхээс өөр сонголтгүй болгож байна. Нийслэлээс булахыг зөвшөөрсөн, дахин боловсруулахыг зөвшөөрөөгүй.
Хуванцар боловсруулах 24 үйлдвэр бүгд зогссон. Хог түүж, амьдралаа зогоодог хүмүүс ямар ч орлогогүй болсон. Энэ хүмүүсийг хулгай хий гэж байгаа юм уу? Одоо дахин хөл хоривол Нийслэл дээрх хоёр арга замыг хоёуланг нь зөвшөөрмөөр байна.
Бизнес эрхлэгч М.Хадбаатар:
-Хөл хорьсноос хойш ямар ч орлогогүй болсон. Би таван банканд зээлтэй. Банкнаас утасдахаар нь учир байдлаа хэлээд л байж байна. Өмнө нь үйлдвэрүүд хэвийн ажилладаг байхад өрсөлддөг, үнэ дээш, доош болдог, мөнгө хурдан орж ирдэг байсан. Одоо үнэ ижил, мөнгө нь сарын дараа орж ирэх юу ч биш болоод байна. Шил, лааз түүдэг хүмүүс орлогогүй болчихоод байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.