- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Иргэд рүү танихгүй дугаараас залгаж, хувийн болон гэр бүлийн гишүүдийн талаарх мэдээллийг өгөхийг хүсэх тохиолдол гарч байгаа аж.
Энэ үедээ янз бүрийн байгууллагын нэр барьдаг байна. Хууль зүйн ухааны доктор Б.Батзоригт өнөөдөр ийм зүйл тохиолдсон ба вакцин хийлгэсэн хүмүүсийн буюу насанд хүрсэн гэр бүлийн гишүүдийнх нь регистрийн дугаарыг төрийн албаны нэр барьсан этгээд шаарджээ. Хэрвээ хувь хүн өөрийн мэдээллийг бусдад сайн дураар өгвөл дараа нь хуулийн дагуу арга хэмжээ авахуулж, гомдол гаргах эрхгүй болдгийг тэрээр ийнхүү анхааруулж байна.
Хууль зүйн ухааны доктор Б.Батзориг:
-Сонгуультай холбоотой юу үгүй юу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр над руу 12 цагийн үед залгаад “Ковидын вакцин хийлгэсэн хүмүүсийнхээ мэдээллийг өгөөч ээ” гэж шаардсан. Ямар учраас холбогдож байгааг асуугаад, бүх мэдээлэл хороон дээр байгаа, тэндээс лавлаж асуухыг хүссэн. Гэтэл манай гэр бүлийн вакцин хийлгэсэн буюу насанд хүрсэн бүх хүмүүсийн нэрийг хэлээд намайг регистрийн дугааруудыг нь хэлээд өг гэж хүссэн. Тэгэхээр нь би “Та төрийн албан хаагч, төрийн ажил хийж байгаа бол иргэдийн мэдээлэл цахимжаад, бүгд бүртгэлтэй байгаа. Яагаад хувь хүний мэдээллийг авах гэж байгаа, хаана ямар албан тушаал эрхэлдэгээ хэл” гэхэд утсаа шууд тасалсан.
Үүнээс үүдээд хувь хүний нууцын тухай хуулиар бол хувь хүн өөрөө өөрийнхөө нууцыг хамгаалах үүрэгтэй гэдгийг хэлмээр байна. Жишээ нь, би энэ хүнд өөрийнхөө мэдээллийг хэлээд өгчихсөн бол дараа нь миний мэдээллээр янз бүрийн асуудал гарахад би гомдол гаргах эрхгүй болж байгаа юм.
Ковидоос гадна Статистикийн газраас мэдээлэл авах гэж байна гэх мэтээр их холбогддог. Албан ёсоор судалгаа авч байгаа бол байгууллага, албан тушаал, нэрээ хэлэх ёстой. Мөн тухайн газар руу лавлаж асуухад судалгаа явагдаж байгааг батлах ёстой.
Сонгуультай холбоотой тан руу залгаж байвал нэр барьж байгаа байгууллага руу залгаж мэдээлэл өгч арга хэмжээ авахуулах ёстой юм.
Түрүү жил манай байранд статистикийн газрын нэрийг барьж оршин суугчдын мэдээлэл, тоог авсан тохиолдол гарсан. Энэ тохиолдолд гомдол гаргах хэрэгтэй. Байгууллагын нэр барьж залилан мэхлэх, бусдын өмчид халдаж, орон байранд нэвтэрсэн гэх үндэслэлээр эрүүгийн хууль зөрчсөн үйлдэл шүү дээ.
Регистрын дугаараа алдсан тохиолдолд залилан мэхлэх үйл ажиллагаанд өртөх, хувийн байгууллагын маркетингад ашиглах гэх мэт хууль бус олон үйлдэлд ашиглагдах эрсдэл үүснэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.