СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Н.Дашлхүндэв: Монос мод хөрс голохгүй тул гэр хорооллын хашаанд тарихад хамгийн тохиромжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Хаврын улиралд хүн бүр хашаандаа мод тарих хүсэлтэй иргэдэд зөвлөгөө өгөхөөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн Н.Дашлхүндэвийн гэрт зочиллоо.

Хэдийгээр модод бүрэн нахиалж, өнгө засах болоогүй ч цэцэрлэгжүүлэлтийн  бэлтгэл ажил, хуучин моддын арчилгаа нэгэнт эхэлжээ. Мод тарих улирлыг алдахгүйгээр ажлаа амжуулах нь хамгийн чухал юм. Энэ их ажлын хажуугаар  бидэнд зав гарган Н.Дашлхүндэв мод тарихын ач тус болон арчилгааны талаар зөвлөлөө. 

Түүний хувьд ХААИС-ийг төгсөөд ургамал тариалангийн чиглэлээр Дархан-Уул аймагт хоёр жил ажилласан бөгөөд аав, ээж хоёр нь модны чиглэлээр ажилладаг байсан нь мод үржүүлэг, цэцэг тарих сонирхолд хөтлөгдсөн байна.

Өнөөдрийн байдлаар хашааныхаа өнцөг булан бүрд таван төрлийн жимсний мод, гоёл чимэглэлийн 7-10 төрлийн мод тарьжээ. Түүнчлэн хүлэмждээ хулс, цэцгийн суулгац тарьснаа харуулсан юм.

Голт бор маш гоё ягаан өнгийн цэцэг гардаг бутлаг ургамал бол монос мод хөрс голохгүй тул гэр хорооллын айл өрхүүд хашаандаа тарихад хамгийн тохиромжтой.

. Уулнаас мод авчраад тарих нь нэг талаасаа нүгэл нөгөө талаасаа үндсийг нь бүрэн авч чадахгүй учраас амархан үхчихдэг.

Сүүлийн үед айлууд жимсний мод тариалах болсон. Тэгвэл . Учир нь Канадад ургадаг уг жимсийг монгол эрдэмтэд нутагшуулсан учраас хүйтэнд тэсвэртэй зургадугаар сарын сүүлээр жимсээ өгдөг, эмчилгээний ач холбогдол өндөр, амт чанарын хувьд чихэрлэг амттай.

Анхлан хашаандаа мод, цэцэг тариалах гэж байгаа иргэдийн хувьд амархан ургадаг, дасан зохицох чадвар өндөртэй мод, ургамал тариалж эхлэх хэрэгтэйг зөвлөлөө.

Хөл хорионы дараа мандлын цэцэг, модны үрсэлгээ зэргийг зах зээлийн үнээр зарахаас гадна хэрхэн яаж арчилж, ургуулах талаар зөвлөгөө мэдээллийг өгөх гэнэ.

Холбогдох утас нь:  80009011, 88201797

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.