Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн хариуцсан ... дугаар тэмдэгтээр манай талаас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 2-3 хүн БНХАУ руу нууцаар явсан мөр байхыг хилийн манааныхан олжээ.
Хил зөрчигчдийн мөрийг 11-ний өглөө хилчид илрүүлэн ангийн штабтаа мэдээ дамжуулсан юм байна. Гэвч тус ангийнхан энэ тухай мэдээллийг санаатай юу, санамсаргүй байдлаар уу, 14.30 цаг өнгөрч байхад хил зөрчсөн мөр илрүүлсэн хэмээн ХХЕГ-таа мэдээ хүргүүлсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй нэг хүн хил давж БНХАУ-ын талд баригдчихаад байхад “Хил зөрчөөгүй, торон сааданд тулаад буцсан мөр олдсон” хэмээсэн сурагтай.
Орон нутгийн хууль сахиулах байгууллагынхны мэдээлснээр гурван хүн шөнө хилийн торон хаалтанд тулж очоод нэг нь цааш явж дөрөвдүгээр сарын 11-ний 01.00 цагийн үед БНХАУ-ын хилчдэд саатуулагдсан. Тэд заль мэх хэрэглэж, хоёулаа явж буй мэт мөр үлдээсэн байв. Манай улсын харьяат хоёр хүн өмнөд хөршийн иргэнийг хууль бусаар хил давуулсан нь шалгалтын явцад тогтоогдож, тухайн хоёр хүнийг маргааш нь олж саатуулан шалгаж буй аж.
Үүнтэй холбоотойгоор хилийн 0166 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбатыг ажлаас нь чөлөөлсөн гэнэ. ХХЕГ-таа мэдээллийг үнэн бодитоор өгөөгүй, хил зөрчигчдийг хайх ажлыг удирдаж оролцоогүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан гэх шалтгаанаар түүнд ийнхүү хариуцлага тооцсон юм байна. Магадгүй хил зөрчигчидтэй хуйвалдсан ч юм бил үү гэсэн хардлага хууль сахиулах байгууллагынхны дунд байгаа бөгөөд хамтатган шалгаж болзошгүй гэсэн мэдээлэл бидэнд өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ангийн захирагч эх орноосоо урваса байна
Манай хилчид дотор ийм хүмүүс бий тэр хүмүүсийгээ дарга нар нь хаацайлдаг юм билээ. Хил бол шүүр шанага болсон. Хилчид өөрсдөө хулгайн анчид болсон. Ангийн махаар дарга нарыгаа тэжээж оронд нь дарга сэтэр авч амьдарч байгаа зах хязгаарын хилчид байж л байна.
Байж боломгүй хариуцлагагүй юм бэ.Энэ 2иргэн. Тэр ангиин хурандаа дарга гуай нар хүн мөн үү.Ийм явдал үргэлж болоод байдаг юм уу.Хэнд итгэх вэ. Эх орны торгон хил хязгаарыгнүд цавчихгүй хардаг гэж итгэж явдагсан. Итгэлгүй болж байна.Хил хамгаалахын том дарга нарюу хийж байнаа!!!Бас тэр Дорнод аймгиин Шуналын бузар дарга нар Хятад ханзтай хөшөө босгоод юу болж байаа.Оюунэрдэнэ ман-намын мангаруудааа!!!туурга тусгаар Монгол улс мөн үү!!!!???
Одоо тэгээл ганц хүнээр хилчидийн бүгдийг нь битгий буруутга гээл бие биенээ өмөөрөөд унана. Хилчид чинь цагдаагаас илүү аминчхан, өөрсөндөө хир хавьтуулахгүй янзын хэрүүлч хүмүүс байдгын билээ.
eh ornoosoo urwajee
Аргагүй дарга нар нь замын үүдээр вагон вагоноор нь цагдаагаар хамгаалуулж байгаад оруулж ирдэг гэсэн тэднийгээ дуурайж байгаа биз