Монгол хэлний тухай хуульд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан билээ. Энэ дагуу Үндэсний Статистикийн хорооноос “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа”-ны ажлыг зохион байгуулсан юм.
Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаанд хамрагдсан төрийн алба хаагчдыг төрийн албаны ангиллаар харвал 79.0 хувь нь төрийн үйлчилгээний, 13.3 хувь нь төрийн захиргааны, 4.9 хувь нь төрийн улс төрийн, 2.8 хувь нь төрийн тусгай алба хаагчид байна.
Албан тушаалын ангиллаар 63.0 хувь нь гүйцэтгэх, 28.8 хувь нь туслах, 8.3 хувь нь удирдах албан тушаалтан байна.
Нийт судалгаанд хамрагдсан төрийн алба хаагчдын 53.7 хувь нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн гэсэн бол 46.3 хувь нь бэлэн биш гэж хариулсан байна.
Судалгаанд хамрагдсан нийт төрийн албан хаагчдын 72.8 хувь нь үндэсний бичгийн талаар мэддэг гэсэн байна.
Судалгаанд хамрагдсан алба хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг асуултад хариулсан байдлаар харвал 5.2 хувь нь маш сайн, 28.7 хувь нь дунд зэрэг, 27.2 хувь нь мэдэхгүй, 25.5 хувь нь бага зэрэг 13.5 хувь нь сайн гэж хариулсан байна.
Үндэсний бичгийн мэдлэг маш сайн алба хаагчдыг боловсрол, насны бүлгээр харвал:
Боловсролын төвшнөөр харвал
Үндэсний бичгийн мэдлэг маш сайн алба хаагчдыг салбараар харвал хамгийн өндөр буюу 68.6 хувь нь боловсрол, 11.0 хувь нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, 5.0 хувь нь хүнийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа, 9.4 хувь нь бусад салбарын алба хаагчид байна.
Үндэсний бичгийн сургалтын хэрэгцээ шаардлага байгаа эсэх асуултад нийт судалгаанд хамрагдсан алба хаагчдын 85.1 хувь нь тийм, 14.9 хувь нь үгүй гэж хариулсан байна.
Сургалтад хамрагдах алба хаагчид ямар хэлбэрээр суралцах хүсэлтэй байгаа гэсэн асуултад 63.1 хувь нь танхимын, 27.5 хувь нь онлайн, 8.3 хувь нь онлайн болон танхимын, 0.8 хувь нь бусад хэлбэрийн, 0.2 хувь нь онлайн болон танхимаар сурах хүсэлтэй гэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.