СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-04

LIVE: Н.Энхбаяр: С.Ганбаатар гишүүнд ерөнхийлөгч Х.Баттулга нөлөөлж, намдаа элсүүлсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

МАХН-ын Бага чуулганаас МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг дэмжих тогтоол гаргажээ. Улмаар Их хурлаа энэ сарын 16-нд зохион байгуулах шийдвэр гаргасан талаараа мэдээллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-МАН, МАХН хоёр гэрээний үндсэн дээр нэгдэж байна. Хоёр талаасаа ажлын хэсэг байгуулж, хамтарч уриалга гаргасан. Уриалгыг намын гишүүд дэмжсэн. Харин энэ уриалгыг хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулсан.
Юун түрүүнд Шинэ Үндсэн хуультай болохоор тохирсон.
2-рт, Байгалийн баялгийг тэгш хүртээх,
3-рт, Нийгмийн чиг баримжаатай улс бий болгохоо гэрээнд тусгасан. Бидний нэгдэл монголын нийт ард түмний эрх ашгийн төлөө юм.

-Нэгдэхдээ улс төрийн ямар тохироо хийсэн бэ?

-Хамгийн гол нэгдэх шалтгаан бол Шинэ Үндсэн хуультай болох. Шударга шүүхийг тогтоохын төлөө, Улс төрийн намуудын хуулийг өөрчлөхийн төлөө, Мянганы төмөр замыг бүтээхийн төлөө нэгдэж байна.

-Засгийн газрын гурван сайд, хэд хэдэн дэд сайдыг МАХН-аас томилуулах тохироо хийсэн. Мөн МАН-ын УЗ, Их хурал, Бага хурлын 30-аас доошгүй хувийг МАХН-ын гишүүдээс бүртүүлнэ гэж байна?

-Яг албан ёсоор тохирсон зүйл алга. Гэхдээ манай З.Баянсэлэнгэ, Э.Эрдэнэжамъян, Уламбаяраас эхлээд мэдлэг чадвартай залуус манайд байна. Тэднийг томилуулж, ажиллуулахыг үгүйсгэх аргагүй. Харин миний хувьд ямар ч улстөрийн албан тушаалд очихгүй гэдгээ хэлсэн.

СХД-ийн нөхөн сонгуульд хэн ч нэр дэвшиж болно. Тэнд хэн рейтинг өндөртэй, ялах магадлалтай хүн нь л дэвшинэ. Э.Батшугар миний хүү учраас дэвшүүлнэ гэсэн зүйл алга. Бас дэвшүүлэхгүй гэсэн ч зүйл яриагүй.
Зарчмын тохироонууд хийгдсэн. Удирдах зөвлөлд манайхаас 8 хүн, Бага хуралд 110 хүн гэх мэтээр боловсон хүчнүүдээ нэгдэж, нийлүүлж зохицуулах ажлууд хийгдэнэ. Би удирдаад энэ ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэр дэвшүүлээгүй учир танай намаас гарсан уу?

-С.Ганбаатар гишүүн ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байсан. Бид үнэнээ хэлсэн. Мөнгө санхүү муу байна гэх мэтээр... Гэвч С.Ганбаатар гишүүнд ерөнхийлөгч Х.Баттулга нөлөөлж намдаа элсүүлсэн. Энэ бол буруу шийдвэр байсан.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ganbaa
2 жилийн өмнө
66.181.185.43

hudal enkhbayart gol yavdal bgaa uynd shunaad bgaa uym be odoo bolno

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.103

Үндсэн хуулийг будаа болгож байхад ҮНдсэн хуультай болох гэнээ аахаха

хүрэлсүг
2 жилийн өмнө
192.82.75.34

Тэнэгтээд байгаарай новшийн энхбаяр пизда минь. Чамайг одоо нохой ч тоож сонгохгүй

Зоч
2 жилийн өмнө
43.242.243.215

Кк баянсэлэнгэ одоо чадвартай юу

Зочин
2 жилийн өмнө
103.229.120.248

Энхбаяраа чи чиний сүүдэр бүү үлдэг. Бузар новш

Сонгогч
2 жилийн өмнө
66.181.176.244

Энхбаяр улс төр хийж хор найруулж турхирсаар байгаад мөнгө нь дуусаа биз одоо тэгээд Ганбаатарыг дэвшүүлэхгүй тохироо хийж Хүрэлсүхээс их мөнгө авсан юм байна даа

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.222

Ariash de Baynseleng sh hu be???

төмөр
2 жилийн өмнө
122.201.22.16

Мөнгөгүй болохоороо сонгуульд оролцуулж чадахгүй гэж Ганбаатарыг дэвшүүлээгүй юм байна.кккЯаж ингэж худлаа ярьж чаддаг байна аа.Энхбаяр бол ашигтай л бол сүнсээ худалдаж чөтгөртэй нөхцөж чадах хүн биш нэг төрлийн амьтан.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.