СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-05-04

Энэтхэг улсын 16 иргэн халдвар авсныг тогтоолоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 1015 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 40396 боллоо.

Энэ сарын 26-ны өдөр Энэ хүмүүс Дорноговь аймагт тусгаарлагдан эмчлүүлж байна.

Өмнө нь буюу дөрөвдүгээр сарын 30-нд мөн Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн тэдгээр энэтхэг мэргэжилтнүүдийн 19-өөс нь коронавирусийн халдвар илэрсэн юм.

Сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсэн бөгөөд тэдний 11 нь Монгол Улсын иргэд байсан бол бусад нь Монголд ажиллахаар ирсэн Энэтхэгийн мэргэжилтнүүд байсан юм. Тус нислэгээр ирсэн Энэтхэг улсын 60 иргэн нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчид бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцох үүрэгтэй ирсэн юм. Энэтхэгээс ирсэн ажиллах хүчнийг Дорноговь аймгийн Алтанширээтэд тусгаарласан бөгөөд бүгд вакцины хоёр дахь тунд хамрагдсан, PCR шинжилгээтэй байсан тухай УОК-ын Шуурхай штабаас мэдэгдэж байсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.21.109.153

Гудамжаар чөлөөтэй явж байсан даа биднийг гэрээсээ битгий гар торгоно шүү гээд гадаадхүмүүс болдог юм уу уок ийн шийдвэр нэг л биз дээ адилхан байлдаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.