СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-05-04

Коронавируст халдварын 1015 тохиолдол илэрч, долоон хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 1015 хүнээс коронавирус илэрчээ. Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо 40396 болж байна. 

Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 7 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас 126 хүн эндээд байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал:

  • Улаанбаатарт-895 (35.326)
  • Зөөвөрлөгдсөн-16 (Нийт-503) . Эдгээр иргэд Дорноговь аймагт тусгаарлалтад байгаа.
  • Эрүүл мэндийн ажилтан-1 (97)
  • Орон нутагт-103 (4422)

Говь-Алтай-13, Говьсүмбэр-4, Дархан-Уул-14, Дорноговь-2, Завхан-23, Орхон-21, Өвөрхангай-3, Сүхбаатар-2, Сэлэнгэ-4, Төв-10, Ховд-3, Хөвсгөл-1, Хэнтий-2 тохиолдол батлагдаад байна.

Өнөөдрийн байдлаар 4869 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 2717, хүндэвтэр 1545, маш хүнд 121 иргэн байна. 8200 гаруй иргэн гэрийн ажиглалтад байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.