Билл болон Мелинда Гэйтс нар 27 жилийн хамтын амьдралаа эцэслэх шийдвэр гаргаснаа албан ёсны Твиттер хуудсаараа дамжуулан дэлхийн нийтэд мэдэгдлээ. Энэ жил 56 настай хатагтай Мелинда даваа гарагт Вашингтоны шүүхэд салах өргөдлөө өгсөн байна.
Энэ жил 65 настай Билл Гэйтсийн гаргасан мэдэгдэлд хосууд сан, хандивын үйл ажиллагаагаа хамтдаа үргэлжлүүлэх боловч хосын харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон гэдгийг дурджээ. Билл Гэйтсийн хөрөнгийг 146 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн гурав дахь чинээлэг эрхэм болсон гэж Форбес сэтгүүл мэдээлсэн ба хос эд хөрөнгөө хэрхэн хуваахыг одоогоор нууцалсан байна.
Тэд удаан хугацааны туршид бодож, харилцаан дээрээ ажилласны эцэст гэрлэлтээ эцэслэх шийдвэр гаргаснаа мэдэгдэлдээ онцолжээ. Билл болон Мелинда Гэйтс санг 2000 онд хамтран үүсгэн байгуулж байсан хос гурван гайхалтай хүүхдийн эцэг эх болсон юм. Тэдний хамтын сан өнгөрсөн хугацаанд 53 тэрбум ам.долларыг дэлхийн эрүүл эрүүл мэндийн төлөө, ядуурлын эсрэг сайн үйлсэд хандивлажээ.
Биллийг Микрософт корпорацийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед буюу 1987 онд Мелинда Бизнесийн удирдлагын магистрийн ангийг төгссөн цорын ганц эмэгтэй бүтээгдэхүүн хариуцсан менежерээр тус корпорацид ажилд орсноор танилцаж байжээ. Нью-Йорк дахь бизнес оройн зоогийн үеэр Мелинда хоосон үлдсэн хоёр сандлын нэг дээр нь очиж суусан нь Биллийн хажууд суусан байв. Хос 1994 онд Хавайд хуримаа хийж байсан юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.