УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ дахь намын бүлэгтээ орох хүсэлтээ өгчээ.
Түүнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр намын үйл ажиллагаанд дөрвөн жилийн хугацаатай оролцож болохгүй хэмээн, хасах шийдвэр гаргаж байсан юм. Харин энэхүү шийдвэр нь хууль бус шийдвэр байсан гэж Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас үзэж, намаас хасах шийдвэрийг хүчингүй болгосон байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт бие дааж нэр дэвшсэн бөгөөд өнөөдрийг хүртэл УИХ-д бие даагч, сул гишүүн байсан юм. Харин өнөөдөр ийнхүү бүлгийн даргадаа хүсэлт өгч, намын бүлэгтээ албан ёсоор оржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.