НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүүгийн даргалдаг Ус сувгийн удирдах газрын 2020 оны төсвийн гүйцэтгэлд Нийслэлийн аудитын газраас шалгалт хийхэд 277.7 сая төгрөгийн зөрчил илэрчээ.
Тухайлбал, тус байгууллага нь 17.7 сая төгрөгийн авлага болон 147.2 сая төгрөгийн өр төлбөрийг тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй байсан тул Аудитын улсын байцаагчийн шаардлага хүргүүлж, тус алдаагаа нэн даруй засах үүрэг өгсөн байна.
Үүнээс гадна тус байгууллагын төсвийн шууд удирдагч Ц.Төрхүү нь 2020 онд санхүүгийн дараах зөрчлүүдийг гаргасан тул акт тавьж буруутай этгээдүүдээр хохирлыг төлүүлэх, алдаа дутагдлуудыг нэн даруй арилгуулахаар болжээ. Тухайлбал,
1. Сахилгын шийтгэлийн хугацаа нь дуусаагүй алба хаагчдадаа 16.4 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон
2. Ажилчдынхаа цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ, цалингийн урьдчилгаанаас бусад 9.3 сая төгрөгийн хууль бус суутгал хийсэн
3. 10 сая төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгийг бараа материал хэмээн мэдүүлсэн
4. Үр дүнгийн урамшуулал тооцох журмыг зөрчиж, 1.4 сая төгрөгийн урамшууллыг илүү олгосон
5. 5.8 сая төгрөгийн бараа материалыг ангилал зөрүүлж бүртгэсэн
6. Барилгын их засварын ажлыг хийхдээ барьцаа болгон байршуулсан 36 сарын хугацаатай 30 сая төгрөгийн гүйцэтгэлийн баталгааны төлбөрийг богино хугацаат өр төлбөрөөр бүртгэсэн зэрэг зөрчил илэрсэн тул тус бүрд Аудитын улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, зөрчлийг хуульд заасан хугацаанд арилгах үүрэг чиглэлийг өгсөн байна.
Ташрамд хэлэхэд, НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү 2016 оны наймдугаар сарын 31-ны өдөр УСУГ-ын даргаар томилогдож байсан бөгөөд 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдсон гэдэг үндэслэлээр уг албан тушаалдаа улирч үлдээд байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төрийн мөнгөөр туйлагсад цаг нь ирнээ гайгүй
Ус сувгийн газарт мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн. Арын хаалганы мэргэжлийн бус хүмүүсээ халж чадахгүй, улсын амин чухал салбар байж ингэж санхүүгийн асуудалд орооцолдоод сууж байх юмаа. Арай л арчаагүй байна шүү.
Ene maliig zailuulaachee mangaruudaa
nasaaraa darga hiisen hun bas baidgal yum bna odool harchi ene huuli ni zub ybj bna uu gedgiig
Мэргэжлийн байгууллагыг Улс төрч удирдаж байгаа учир сонгуулийн циклийн хугацаанд идэж уугаад л болоо, түүнд энэ байгууллагын эрх ашиг огт хамаагүй. Ийм болохоор зайлуулах хэрэгтэй.
Даргаар тавихдаа царай төрхийг нь харж болдоггүй юм уу. Харваас царайн дээр нь идэж уугч, завшигч гээд биччихсэн хүмүүсийг яагаад дарга болгодог юм бэ?