УИХ-ын гишүүн С.Ганбаатар цагийн өмнө МАХН-аас гарч байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл түүний хувьд яг одоо АН-д элсэж байна.
Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл:
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар бол ард түмний талд, хөдөлмөрчин ангийн талд, уул уурхайн баялагийг ард түмэнд зөв хуваарилахын төлөө байнга дуугарсаар ирсэн. Энэ үзэл баримтлал нь ч АН-ын үзэл баримтлалтай яв, цав таардаг. Тиймээс улс төрийн үйл хэрэгт хамтран зүтгэх болсонд баяртай байна, гэлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Та биднийг нэгтгэдэг нэг том дайсан байна. Мөн нэг том эрх ашиг байна. Уул уурхайн баялаг, тэр дундаа Монголын ард түмний, төрийн өмч, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэсэн баялаг дээр сандайлж суучихаад монголын ард түмний сайхан амьдрах боломжийг хулгайлж байгаа бүлэглэл эрх барьж байна.
Энэ дээрэмчдийг зогсоохгүй бол Монгол орон цаашид хүнд байдалд орох нь. Миний хувьд 17 жил тэмцэж байна. Монголын ард түмэн намайг хайрладаг. Сайн тэмцэгч гэж урам өгдөг. Одоо сайн тэмцэгч байх нь хангалтгүй. Сайн ялагч байх ёстой. Үүний төлөө МАН-аас бусад бүх сөрөг хүчнүүд нийлж, нэгдэж, хамтарч ажиллах шаардлагатай байна. Үүнйи төлөө би энэ сонголтыг хийлээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм шиг сэрүүн зүүдэлж байгаа МАН-ын удирдлагуудаа! Ард түмний сонголтоор ялалт ирдэг юм. Луйвар, хулгай, дээрмээр ялалт авчирдаггүй юм. Ард түмнээс гуйж авчирдаг юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
unen bol nam damjsan ynhan boljee...
ккк. Энэ тэгж байгаад бас хөөрхөөн зальтай. Хүний хоолоо олж идэх арга л юм байх даа. Нам нам дамжаад л самарч өгнө дөө.
Зөв сонголт хийсэндээ баяр хүргэе