СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Колумбийн иргэд татварын шинэчлэлийг эсэргүүцэн, жагсаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Колумби улсын Засгийн газраас боловсруулсан татварын шинэчлэлийн саналыг эсэргүүцсэн олон мянган иргэн гудамжинд жагсан, эсэргүүцлийн хөдөлгөөнийг эрчимжүүлж байна.

Уг жагсаалын үеэр үүссэн үймээн самууны улмаас 42 цагдаагийн алба хаагч гэмтэж бэртэн, 40 иргэнийг баривчилсан гэж албаныхан мэдээлжээ. Зарим томоохон хотын цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Богота хотод 31 цагдаа болон энгийн иргэд шархадсан гэж хотын захирагчийн албанаас мэдээлжээ.

Харин орон нутгийн үйлдвэрчний эвлэлүүдийн удирдагчдын зүгээс эсэргүүцлийн жагсаал цуглааныг үргэлжлүүлэхийг уриалж, ирэх 5 дугаар сарын 19-ний өдөр дахин нэгдэн жагсана гэдгээ зарласан юм.

Эрх баригчид үүний үр дүнд 6 тэрбум ам.доллар буюу Колумбийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг босгохоор төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.