Яг одоо МАН болон МАХН нэгдэх үйл ажиллагаа болж байна. Уг үйл ажиллагааны үеэр намын дарга нар "Эв нэгдлийн гэрээ" гарын үсэг зурж байна. Тус хоёр нам нэгдэх асуудал яригдсанаас хойш хоёр талаасаа тус бүр есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, ийнхүү нэгдэх байр сууринд хүрснээ өнөөдөр баталгаажуулж байгаа аж.
МАН-ын дарга У.Хүрэлсүх:
-Өнөөдөр МАН ба МАХН хамтран ажиллах зайлшгүй нөхцөл байдал тулгараад байна. Иргэд, намын гишүүдийн санал ч, олон нийтийн хүлээлт ч ийм байна. Монгол улсад дээд шүүхэд бүртгэлтэй 34 нам байна.
Хоёр нам нэгдэн нийлэх талаарх 3 дахь удаагийн санал санаачилга ийнхүү 100 жилийн ойг тохиолдуулан ажил хэрэг болж байгаад баяртай байна.
30 жил Ардчиллыг бататгах, хөгжлийг түргэтгэх үйлсэд улс төрийн намуудын үүрэг роль өндөр байсан нь гарцаагүй. Гэхдээ Монголд улс төрийн нам байх шаардлагагүй гэж үздэг нь судалгаагаар харагддаг. Улс орны эрх ашгаас давсан улс төрийн намуудын эрх ашиг гэж бүр байхгүй. Монгол Улс гэсэн ганц эрх ашигт төвлөрөх ёстой. Бид хүн биш хууль засаглахад хамтдаа зүтгэнэ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр:
-Ойг тохиолдуулан та бүхнээр дамжуулан нийт арга иргэддээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
100 жил бол бүтэн зуун. Том тоо. Өвөг дээдэстээ энэ зуун жилийг үр бүтээлтэй, Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээсэн, Монгол Улсаа хөгжүүлсэн зуун жил болгож хувиргасанд Та бүхэнд чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье.
Монголчууд нэр бүтэн явах сайхан гэж хэлдэг. МАН, МАХН-гүйгээр МАХН, МАН-гүйгээр байх нь бүтэн биш юм байна. Өвөг дээдсийнхээ хийсэн бүтээснийг хүндэтгэж өнөөдөр МАН, МАХН хоёр нэгдэн нийлж, нэг бүтэн нам боллоо. Нэр бүтэн, бодлого бүтэн, үйл хэрэг бүтэн болж байгаад үнэхээр баярлаж байна.
Миний хувьд болон манай гэр бүлийн хувьд эмгэнэлт явдал болсон. Аав минь бурхан болохынхоо өмнө хоёр нам нэгдэх тухай надаас асуусан. Миний хүү бодоорой, олон зуун гишүүд хоёр нам нэгдэн нийлэх талаар хүсэж байгаа шүү гэж хэлсэн. Би аавынхаа захиасыг биелүүлж байгаадаа баяртай байна.
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан:
-Миний бие МАН-ын талаас гарсан ажлын хэсгийг ахлан ажиллаж, 100 жилийн ой дээрээ түүхэн алхам хийж чадсандаа талархаж байна. Хоёр талын ажлын хэсэг нийгэм, намын гишүүдийнхээ хүсэл шаардлагыг мэдэрч чадсан. Одоо бидэнд Үндсэн хуулинд туссан улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт хийж улс төрийн намуудыг шинэчлэн батлах түүхэн үүрэг ногдож байна. Үүний тулд бусад улс төрийн намуудыг уриалах, хамтран ажиллах ёстой.
МАХН-ын ЕНБД Б.Тулга:
-Манай МАХН 2012 оны УИХ-ын сонгуульд "Шударга ёс" эвслийг байгуулан 223 мянган сонгогчийн санал авч байсан бол 2017 оны сонгуулиар 499 мянган сонгогчийн санал авсан. Мөн 2020 оны УИХ-ын сонгуулиар “Та бидний эвсэл”-ийг байгуулж 422 мянган хүний саналыг авч байсан. Энэ бүхнээс харвал бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүчтэй сөрөг хүчин байсаар ирсэн. Улс төрийн хүчнүүдийг эвлэрүүлэхийн төлөө зүтгэж, яриа хэлэлцээр хийсээр ирсэн. Тогтолцооны өөрчлөлт буюу шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчтэй дэмжсээр ирсэн. Түүхэн 10 жилийг хамт туулсан МАХН-ын гишүүд, дэмжигчиддээ талархлаа илэрхийлье.
Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъяан:
-Манай 2 намын гишүүдийн тоо 300 мянга гаруй. Энэ тоо бол нийт хүн амын 10 хувь, сонгогчийн 20 хувь шүү. Рейтингээрээ 10 хувь хүрэх үү үгүй юу гэж боддог манай улс төрийн тогтолцоонд асар том хоёр хүч нийлсэн үр дүн юм. Ирэх 100 жилд энэ том хүчийг хааш чиглүүлэх нь бидний өмнө хүлээсэн үүрэг гэлээ.
Ийнхүү МАХН МАН-тай нэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран нэг хүнийг дэвшүүлнэ. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд "УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зө зө бантан жонхуу
Nambarwany ehner ni yu bodoj suudag bol
Энхбаяр монголоос зайлаасай
zov zov AN iin holsnii bicheech nariin hariug barij bur iheer mandan badrah boltugai.
Энэ цаг үед эв нэгдэл хэрэгтэй.