СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: УНТЭ-ийн халдварын голомтод ажиллаж байсан сувилагч цонхоор унаж амиа алдсан уу?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Халдварын голомтод ажиллаж байсан сувилагч өнгөрсөн шөнө цонхоор унаж амиа алдсан хэрэг гарсан талаарх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар бид ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. 

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: 

-Өчигдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст УНТЭ-ийн гадаа, өндрөөс унасан байдалтай хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Амь хохирогч 42 настай, эмэгтэй байсан. Хэргийн урьдчилсан үзлэгээр тус эмнэлгийн зүүн жигүүрийн зургадугаар давхраас унасан байж болзошгүй гэж үзэж байна. Зургадугаар давхар нь ковидтой хүмүүсийг эмчилж буй давхар байгаа. 

-УНТЭ-ийн сувилагч өндрөөс уналаа гэсэн мэдээлэл гарсан талаар? 

-Хэрэг гараад 10 хэдхэн цаг болж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Амь хохирогчийн талаарх нарийн мэдээллийг өгөх боломжгүй. Та бүхнийг ч гэсэн энэ тал дээр хүндэтгэлтэй хандаасай хэмээн хүсэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.40

хөөрхийдөө сэтгэлийн шаналал гэж хамгийн хэцүү шүү! Сэтгэл судлаачдыг нэмэх бас сэдэлжүүлж олон нийтэд нээлттэй байлгамаар юм аак

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.