Ардчилсан нам АНУ-ын лобби компани DCI групптэй 50,000 ам.долларын хоёр сарын гэрээ хийсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ил болсон. Хоёр талын гэрээний талаар дөрөвдүгээр сарын 23-ны өдөр АНУ-ын Хуульзүйн яаманд мэдүүлснээр Lobby Foreign цахим хуудсанд тавигдсан билээ. Гэрээ ёсоор Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дөрөвдүгээр сарын 12-ний өдрөөс эхлэн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга болон түүний намын нэр хүндийг өсгөх, сурталчлах ёстой байсан.
Тэгвэл DCI групп Ардчилсан намтай байгуулсан гэрээг цуцалсан талаар Foreign Lobby цахим хуудсанд мэдээлсэн байна. Ирэх зургадугаар сарын 9-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан уг гэрээг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн, МАН-ын гишүүд эсэргүүцсэн байр сууриа илэрхийлээд байсан юм. Тэгвэл талуудын байгуулсан гэрээ цуцлагдсаныг ийнхүү мэдээлжээ.
Эх сурвалж: Foreign Lobby
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Dargaa barigdchihlaa. Yostoi muuhai yum bolloo. Uur arga bodyo.
Ийм гэрээ байгуулж байгаа нь эх орноосоо урвасан хэрэг.
Гадаад дотоодгүй шившиг болжээ
Дотооддоо ч гадаадад ч шившиг өолжээ