Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1171 хүнд "Ковид-19" халдвар илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1092 нь Улаанбаатар хотод, 72 нь орон нутагт, нэг хүн эмнэлгээс шалтгаалах халдвар авсан бол зургаан тохиолдол зөөвөрлөгджээ. Энэ сарын 23-нд Казахстан улсаас иргэдээс халдвар илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 33608 болж байна. Сүүлийн 24 цагт 490 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 18033 боллоо. Түүнчлэн коронавирусээр халдварласан 9 хүн өчигдөр нас баржээ. Тодруулбал, 55, 84, 62, 47,71, 87 нстай эрэгтэй, 58 настай эмэгтэй, 56 настай, 70 настай эрэгтэй коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нийт 97 хүн эндээд байна.
Шинээр бүртгэгдсэн 1171 тохиолдлын 1092 нь Улаанбаатар хотод, 72 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 4703 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 103 хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Haldvariin too odor odroor ihsej hun olnoor endej bgaad mash setgel zurh tugshej hymarch bn.Eh ornii mini hoh monkh,Elents hulants, ovog deedsuud minee yr huuhduud bidniigee ayult aimar ovchinoos hamgaalj hairlaarai hurai hurai hurai