Улсын дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанаар хоёр АН-ын аль алиныг нь бүртгэхээс татгалзжээ. Энэ талаар бид АН-ын хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүгээс тодрууллаа.
АН-ын хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:
-УДШ-ийн шийдвэр бичгээр ирээгүй байна. Амаар авсан мэдээллээр аль алиныг нь бүртгээгүй байна. О.Цогтгэрэлийн АН-аас ирүүлсэн шаардлагуудыг хуульд нийцээгүй гэж үзэж, харин М.Тулгатын АН-ын зарим нэг бичиг баримтыг тодруулж, дахин хандаарай гэж шийдвэрлэсэн байна.
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр УДШ-д Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн байгаа. Энэ шийдвэр хүчин төгөлдөр гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хоёр шинэ даргыг бүртгэхгүй, хуучин дарга болох С.Эрдэнэ нь хэвээр байна гэж шийдвэрлэлээ. 2017 онд баталсан АН-ын дүрэм хэвээр үйлчилж байгаа.
Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд дахин өрсөлдүүлэхийн тулд дүрмээ өөрчилье гэдэг дээрээс болж Ардчилсан нам хоёр талд орсон шүү дээ. Одоо АН-ын дүрэм, удирдлага хэвээр байна. Дүрэмд заасны дагуу сонгуульд нэр дэвшигчийг дотоод сонгуулиар шийдвэрлэнэ гэсэн юм.
Харин, УДШ-ийн хэвлэлийн албанаас:
-Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ardchilsan nam gj baigaa yumuu . erdene ali hediin bulshlaad haysan bzde
АН. Намаа засаж чадаагүй байж юун төрөө засах вэ .дуугай зайл оо та нар
Hohi ni deedehh ni suudlaa olohgui bol doodoh ni guidelee olohgui gej ene shuudee
УДШ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА!!! ОДОО Л НЭГ ЗӨВ БОЛОХ НЬ АШГҮЙ ДЭЭ
Очиж очиж энэ золбингоор АН өмгөөлүүлнэ гэхээр АН ч ядарчээ
Баасанхүү Энхбаярын баас байсан одоо Эрдэнийн баас болжээ
Энэ тэнэг олигтой юм ярихгүй хийж чадахгүй нохойн гөлөг байгаа юм даа
Hun hog hun shaaruud namiin tolgoid bj zasgalaj chadaagui ard olniihoo hilengeer hogiin jalgaruu shiduulsen huurnuudee battulgaa umuuruud neg doroo ergeed baival 24 ond gants ch suudalgui tuuhend tsaasan deer uldhee medej bna uu ta nar AN n gishuud demjigchdee namaa avrah namaa hamgaalah tsag chini oriotloo shuu ochirbat elbegdorj battulga gesen erunhiilugch nar elbegdorj saihanbileg bayrtsogt batbayr dorligdorj hurts zoljargal batuul temuujin oyungerel bolor gesen said darga nar deer haraitsainuud nemegdeed ene tom namiig buren utgaar ni bulshillaa hudlaa hurelsuh MAN gej mangartaj hunii umhii bugs unerlej baihaas namaa avraachee nam chini ene chigeeree baival hedheen sariin nas uldej namaa avar daraa ni tom tom baa AN haan
Хүүеээ, энэ урвагч чинь байгаа юм уу. Баасанхүү байгаа газарт " БААС " л байдаг хойно чааваас даа энэ нам ингэж ч доройтон гэж
Ардчилсан нам бол олон түмэндээ нэр хүдтэй байсан. Одоо ч байна. Тэхдээ одоо улс орноо бодсон шийдвэр гаргачихвал бусад дутагдлууд өршөөгдаж, дараачийн сонгуульд эрх баригч нам болж товойно.