СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-04-27

LIVE: С.Энхболд: Нийслэлийн иргэдийг ирэх сарын 30-н гэхэд бүрэн дархлаажуулж дуусгана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.

Тэрбээр "Гуравдугаар сарын 5-наас хойш халдварын тохиолдол огцом өссөн. Хөл хорионы үр дүн дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн гарч, тархалтын эрчим буурах хандлага ажиглагдаж байна. Манай улсад хийгдэж байгаа шинжилгээний тоо харьцангуй их. Үүнээс эерэг гарах тохиолдол нь таван хувьтай байгаа нь Японтой ижил түвшинд байгаа юм. 

. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү их өвдөж байна. 6,161 хүүхэд халдвар авснаас 1,725 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дундаж нас нь 66. Эдгээр хүний дийлэнх нь эрэгтэйчүүд юм.

Хөл хориог дахин 14 хоног сунгаснаар нийт тохиолдлын тоо 800-гаас доош орно гэсэн тооцоолол гарсан. ХӨСҮТ-д байгаа тандалт судалгааны багийг дүүрэг рүү шилжүүлсэн. ЭМЯ удирдаж, яамны дэргэд хяналт зохицуулалтын нэгжийг ажиллуулж байгаа. Дүүрэгт хариу арга хэмжээний багуудыг үүсгэснээр иргэдэд тусламж цаг алдалгүй очих боломжтой болсон. Дүүргүүдэд тандалт судалгааны 6-8 баг ажиллаж байна.

Нас баралт болон тохиолдлын тоог бууруулах чиглэлээр ажиллаж байна. Гарааны эмчилгээг өрхийн түвшинд эхлүүлэх зөвлөмжийг гаргаад ажлыг эхлүүлсэн. Ойрын хавьтал, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүнд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийж, эмнэлэг рүү шилжүүлнэ. .

Батлагдсан тохиолдлуудаа цахимаар хянах боломжийг бүрдүүллээ. Эмнэлгүүдийн нөөцийн мэдээллийг цахимаар харах боломжтой болсон. Нийт вакцинд хамруулах хүмүүсийн 34.2 хувийг дархлаажуулсан.

Нийслэлийн иргэдийн нэгдүгээр тунг тавдугаар сарын 8, хоёрдугаар тунг тавдугаар сарын 30 гэхэд хийж дуусгана" гэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг цар тахлын тухай хуулинд эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байх үедээ халдвар авсан бол нэг удаагийн мөнгөн тусламжийг төр олгоно гэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар хэдэн эмч, эмнэлгийн ажилтанд уг тусламжийг олгосон бэ хэмээн Эрүүл мэндийн сайдаас тодруулав. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Өнгөрсөн онд 210 эмнэлгийн ажилтан 2021 онд голомтод ажиллаж байгаа 2330 эмч, резидент эмчид нэг сая, таван зуун мянган төгрөг өгөхөөр баталсан. бол энэ онд халдварт өртөөгүй ч халдварын голомтод ажиллаж байгаа эмчид нэг сая төгрөг, резидент эмчид 500 мянган төгрөг олгож байгаа. 

Халдвар аваад эдгэрсэн хүнд батламж өгөхгүй байгаа. Иргэдийн хувьд вакцины хоёр дахь тунгаа тариулснаар хойш халдвар авах магадлал бага ч халдвар тээгч болж бусдад халдвар тараах эрсдэлтэй. Иймд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Sarantuya tumur
3 жилийн өмнө
103.229.121.12

Tob aimag baynchanmani sumin hodooni bagt hayrlatai hotd baiganin orchin suugaach hotd waktsin hiilgee haana handah be

75
3 жилийн өмнө
202.9.46.177

Сонголтгүйгээр үү.Оросыг хийгэмээр б а.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.