СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-27

LIVE: Сүүлийн хоногт 1098 иргэн халдвар авч, 8 хүн нас барлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 1098 хүнд "COVID-19" халдвар илэрчээ.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 32437 болж байна. .

Сүүлийн 24 цагт хүн 733 эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 17543 боллоо. Эмнэлгээс 405, гэрийн ажиглалтаас 328 хүн эдгэж гарсан. Түүнчлэн Тухайлбал, 78 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй, 75 настай эмэгтэй, 51 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 53 настай эрэгтэй, 65 болон 70 настай эмэгтэй нас барлаа..  

Одоогоор коронавируст халдварын улмаас  4427 хүн эмчлүүлж байгаагаас 80 хүний биеийн байдал маш хүнд байна. Тэдний 343 нь хүнд, 1447 нь хүндэвтэр, 2557 нь хөнгөн байна.  

Гэрийн хяналтад 7947 хүн байна. Эмнэлэг эсвэл гэрт эмчлэгдэх нь шийдэгдээгүй тандалт судалгаа нь үргэлжилж байгаа 2415 хүн байна. Дархлаажуулалтын 2-р тун 51787 хүн хамрууллаа. 45-аас дээш насны хүмүүсийн 1-р тунг өнөөдөр хийж эхэлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.