СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чилийн малын эмч нар нохойд зориулсан вакциныг хүмүүст тарьжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Чили улсын хойд хэсгийн хоёр малын эмч нохойд зориулсан коронавирусийн вакциныг хүмүүст тарьж байсан нь ил болсон бөгөөд орон нутгийн эрүүл мэндийн удирдлагууд тэднийг торгосон байна.

Энэхүү мэдээллийг хүлээж авсан Антофагаста мужийн Эрүүл мэндийн нарийн бичгийн даргын орлогч Роксана Диаз агентлагийнхаа алба хаагчдыг илгээн, шалгалт хийлгэсэн байна.

Ингээд Муноз өөртөө болон ажилтнууддаа нохойд зориулсан коронавирусийн эсрэг вакциныг тарьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд огт өвдөөгүй хэмээн мэдэгджээ.

Роксана Диаз энэ талаар "Хэрвээ үнэн бол энэ маш аюултай хэрэг. Хүнд нохойн вакцин тарих нь олон төрлийн сөрөг үр нөлөөтэй байна гэх судалгаа байдаг. Гэвч үүнийг клиник туршилтаар судалж үзэх нь ёс зүйгүй үйлдэл учир бодит дүгнэлт байхгүй" хэмээн тэмдэглэжээ.

Албаныхны хэлснээр орон нутгийн өөр нэгэн малын эмч Карлос Пардо мөн нохойд зориулсан вакциныг хүнд тарихыг сурталчилж байжээ. Тэд хоёулаа давж заалдах шатны шүүхэд хандсан аж.

Одоогийн байдлаар Чили улсын нийт 19 сая хүн амын 7.7 сая иргэн нь коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа тариулаад байгаа юм.

Эх сурвалж: AP

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.