ЗХЖШ-ын дарга, генерал Д.Ганзориг мэдэгдэл хийлээ. Тэрээр Монгол улсын Ерөнхийлөгчийн өчигдөр хийсэн мэдэгдэл, мөн ЗХЖШ дээр өчигдөр айлчлан ирсэн талаар мэдээлэл өгөв.
ЗХЖШ-ын дарга, генерал Д.Ганзориг:
-ЗХЖШ-ын даргаар томилогдохоор УИХ-аар ороход гишүүд надад нэг зүйлийг захиж байсан нь "ЗХЖШ-ыг улс төрийн нөлөөнөөс хол байлгах". Энэ ч дагуу Зэвсэгт хүчин улстөрийн үйл ажиллагаанаас ангид ажиллана. Цэрэг армийг улстөрийн зорилгодоо ашиглаж улс орноо иргэний дайнд битгий оруулаасай гэж хүсэж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч өчигдөр ЗХЖШ дээр хүрэлцэн ирсэн.Ерөнхийлөгч хойшлоод байгаа Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэх, мөн Монгол цэргийн нэгдсэн холбооны холбооны талаар голчлон асуусан.
Монгол цэргийн нэгдсэн холбоо анх байгуулагдахдаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэж байгуулагдаж байсан. МАН-ын дарга У.Хүрэлсүх энэхүү холбоог ямар байгууллага болгосныг хууль, хяналтын байгууллага олж тогтоох биз ээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иргэний дайн бол цаг хугацааны асуудал юм байна дөө
Би бол МАН Хүрэлсүхийн цэрэг гэж хэлж байгаа юм байна.
Ой тэмдэглэх тухай асуугаад байхдаа яадаг юм? Согтуу дэслэгч архины мөнгө нэхэж 20 цэргийн нүүрэн дээр нэг цэргийг үхтэл нь зодсон тухай асуух хэрэгтэй шүү дээ!
Х.Баттулга цэргийн эргэлт хийх гээд байгаа юм биш үү?
Мэдээгээ үнэн зөвөөр нэг талыг барихгүйгээр нийтлээрэй. Энэ мэдээ ард иргэдэд буруу ойлголт төрүүлж байна. Бодит мэдээллийг бүтнээр нь сонсоогүй иргэдийн тархийг эргүүлэх нь хэнд хэрэгтэй вэ.