СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-19

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын аврагчид коронавирусийн цар тахалд нэрвэгдсэн үү

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын аврагчид марш тактикийн тэмцээнд оролцохоор орон нутгаас Улаанбаатарт ирж бэлтгэл сургуулилт хийж байх үедээ олноороо коронавирусийн халдвар авсан болохыг эх сурвалж хэллээ.

Хамгийн ноцтой нь Үндэсний аврах бригадын аврагчдаас халдварын батлагдсан тохиолдол олноор илэрсээр байхад нэгдүгээр зэргийн хавьтагчдыг тусгаарлахын оронд бүх аврагчдыг хооронд нь холилдуулж, өдөртөө мод чулууны ажил хийлгэж, хоол ундыг нэг дор өгөх зэргээр эрүүл алба хаагчдаа эрсдэлд оруулж буйд гомдолтой байгаагаа эх сурвалж хэлсэн юм.

Мөн ОБЕГ-ынхан Үндэсний аврах бригадын алба хаагчдыг өнгөрсөн жилээс эхлэн коронавирусийн цар тахлын голомтод ажиллуулж байгаа атлаа онцгой байдлын урамшуулал, гал усны гамшиг дуудлагад ажилласан томилолтыг олгохгүй хохироож байгаа гэдгийг ч тэрбээр нэмж хэллээ. Үндэсний аврах бригадын аврагчид ОБЕГ руугаа хандаж, нэмэгдэл цалин, гамшигт үзэгдэлд ажилласан томилолтыг нь яагаад олгохгүй байгааг нь асуухад “Ерөнхий газраас бүх нэмэгдэл урамшууллыг нь бодоод шилжүүлсэн байгаа. Та бүхнийг хариуцсан Бригадын генералаасаа наад зүйлээ нэх” асуудлыг өөрсдөөсөө холдуулж байгаад гомдолтой байгаагаа хэлж байнаа.

Уг ноцтой асуудлыг ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын захирагч, Хурандаа Д.Намсрайгаас тодруулахад Онцгой байдлын алба хаагчид чинь эх орныхоо төлөө ажиллах тангараг өргөсөн цэргийн хүмүүс. Тэдний нэмэгдэл цалин, томилолтын мөнгийг дор дор нь бодож олгодоггүй. Улирлаар, хагас жилээр нь бодож олгодог. Саяхан алба хаагчдын нэмэгдэл цалин, урамшууллыг Засгийн газраас шийдэж өгсөн байгаа. Харин тэр мөнгийг нь бид бодоод энэ долоо хоногтоо багтаан олгох ажлыг хийнэ” гэх тайлбар өглөө.

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
103.26.194.162

17-18 alban haagch korogiin haldvar avsan n unen sh dee

Зочин
3 жилийн өмнө
202.170.89.178

eruul ovchtei humuusiig niiluulj hool iduuldeg ni yajaam boldoo bolku shd

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.59

Tomiloltiin mungiig hzee ch tsagtaa ogdogf bas dandaa tanaj ogdog shvvdee ng shalgah bolsn bha

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.71

Ene baiguullaga ajilchdiinhaa uramshuulaliig jil dawuulan olgodogf bas shagnaliin mungu uramshuulliin mungunuusuu butsaagaad handiv nertei butsaaj tatdag

Зочин
3 жилийн өмнө
192.82.77.231

Ер нь энэнээс гадна зөндөө асуудал байгаа ҮАБ-н аврагч албан хаагчидын томилолт дандаа хоцорч ордог орхоор нь татаас авдаг алба хаагчидаа ялгаварлаж томилолт нтр ээ боддог заримд нь өгдөггүй алба хаагчидаа боддоггүй ОБЕГ-н дарга нар мэргэжилтэнгүүд хүртэл аврагч алба хаагчидаас нууцалж бие биедээ орон сууцны коват өгсөн асуудал ч байгаа тэрийгээ нууцлаж мэдээлэлсэн хүнийг хүртэл дарамталсан асуудал байгаа

зочин
3 жилийн өмнө
192.82.68.136

томилолтоо цаг тухай бүрт нь өгч баймаар байнаа аль ноднин 6сараас хойш ерөөсөө томилолт өгөөгүй өгөхөөрөө талыг нь шахуу хураагаад авчихдаг арай дэндүү

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.230

Энэ бүр яг голыг нь олоод хэлчихсэн байна ш дээ. Энэ тал дээр бүр яг сонссоноо хэлмээр санагдчихлаа. Ард түмнээ аварна гээд тангараг өргөсөн хөвгүүдийг аж ахуйн ажил барилга байшин бариулдаг. Бид аврагчид билүү? барилгачид билүү? гэдэгтээ эргэлзээд явж байна ч гэж сонсож байсан. Хэдэн сар хоногоор ар гэр амьдрал ахуйгаа хаяад ус түймэртэй амь биеэ үл хайрлан тэмцэж явна. Тэдний л ажил тэд тангарагаа өргөсөн учраас чимээгүй л явна. Үүргээ гүйцэтгээд ирж байхад нь томилолтыг нь цаг тухайд нь урамшуулаад өгчихгүй. Одоо бараг томилолт байдаг үгүйг ч мартаа биз. Ковидын тусгаарлалтанд олон хоногоор явна. Бас томилолт бхгүй. Усны дуудлага түймрийн ажил гарахгүй тохиолдолд зүгээр л барилгачин хийдэг. Ажлын цагаас илүү ажиллана. ОБЕГ-аасаа асуухаар санхүүжилтийг нь хийчихсэн гэх мэдээлэл өгдөг гэж байгаа. Яг хэн нь энэ ардын хүүхдүүдийн амиа хайрлахгүйгээр зүтгэсэн хөлсийг нь өгөхгүй байгаа юм бэ? Өө тийн өгөхгүй байж байж байгаад бүүр жилийн дараа танаад багасгаад өгдөг. Хоногийн тэд биш билүү? гээд асуухаар ийм болсоон гэсэн. Хувь хүний тушаал л гараад бдаг юм шиг байна лээ. Бүр яг энэ бүхэл бүтэн тусгай хүчин ангийг онцолж ярихгүй байгаад гайхаад байдаг байсан овоо ш дээ танай сайт. Хүрэх мэддэг мэдэлтэнгүүдэд нь очоосой.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.116

Бригадын аврагчид байнга л барилга барьж байдаг болсон ш дээ. Урамшууллын мөнгө бүтэн ирдэггүй байнгын татаас танаастай. Шалгах газар байдаг бол шалгах хэрэгтэй. Байгууллагын удирдлагуудын түрийвч ... ор хөнжил нь ч нэг байдаг гэсэн. Хэдэн төгрөгийн урамшуулал авч байгааг ч мэддэггүй хэдэн хүүхдүүд хийх ёстойгоо хийдэг ч үнэгүйдсээр...

Зочин
3 жилийн өмнө
192.82.70.206

Дандаа хар бор ажил хийлгэдэг нь үнэншдээ түрүү жилийн 3 сараас хойш коранагийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа 6 сараас хойш томилолт ороогүй бгаан үнэн шүүдээ өдрийн 48000 р бодож олгох томилолтыг 16000 р бодож түрүү жил өгөө биздээ одоо ч гсэн ингэж бодсон бгаашдээ Урамшуулал томилолтноос дандаа хандив нэртэй мөнгө хураана өөрсдийн дансандаа авдаг чинь үнэн биздээ.Энэ талаар дуугарсан нэгнийг хоолноос нь хасна гэж сүрдүүлдэг болхоор хүмүүс дугардаггүйшдээ.Энэ олон хүний томилолтын мөнгийг та нар дундаас нь дутуу бодож шамшигдуулж байгаа биздээ. Энэ байтугай олон асуудал бдагшдээ бүр нэг ялзарсан мөнгө идхийн дон тусцан хүн болгон мэднэ шүү одоо наад 6 сараас хойш өгөөгүй томилолтоо бүрэн бүтэн олгооройдоо..18 хүнээс корона илэрсэн бхад бас ганц 2 гээд нуучихжээ хэнийг хуураад бгаан.Аврагч нар дандаа байшин дотор байшин барьж газар шорооны ажил хийж бдаг нь үнэн биздээ...

Зочин
3 жилийн өмнө
202.179.26.91

Дандаа хар бор ажил хийлгэдэг нь үнэншдээ түрүү жилийн 3 сараас хойш коранагийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа 6 сараас хойш томилолт ороогүй бгаан үнэн шүүдээ өдрийн 48000 р бодож олгох томилолтыг 16000 р бодож түрүү жил өгөө биздээ одоо ч гсэн ингэж бодсон бгаашдээ Урамшуулал томилолтноос дандаа хандив нэртэй мөнгө хураана өөрсдийн дансандаа авдаг чинь үнэн биздээ.Энэ талаар дуугарсан нэгнийг хоолноос нь хасна гэж сүрдүүлдэг болхоор хүмүүс дугардаггүйшдээ.Энэ олон хүний томилолтын мөнгийг та нар дундаас нь дутуу бодож шамшигдуулж байгаа биздээ. Энэ байтугай олон асуудал бдагшдээ бүр нэг ялзарсан мөнгө идхийн дон тусцан хүн болгон мэднэ шүү одоо наад 6 сараас хойш өгөөгүй томилолтоо бүрэн бүтэн олгооройдоо..18 хүнээс корона илэрсэн бхад бас ганц 2 гээд нуучихжээ хэнийг хуураад бгаан.Аврагч нар дандаа байшин дотор байшин барьж газар шорооны ажил хийж бдаг нь үнэн биздээ...

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.16

Улсаас бодож өгсөн мөнгөнөөс дандаа хасаж өгдөг өгөөд дараан хувь авдаг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.