СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуу жолоо барьсан гэх албан мэдээлэл ирээгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж, зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үедээ осол гаргасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна. Уг ноцтой асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Албан ёсны мэдээлэл нь одоогоор ирээгүй байна” гэх тайлбар өглөө.

Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр “УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, урьд шөнө 00:40 цагийн үед ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, “АПУ” ХК-ийн уулзвар дээр зам тээврийн осол гаргаж, замын хашлага мөргөж, явган хүний зорчих хэсэг рүү орж, хөнгөн гэмтэл авсан” гэв.

Уг ослын газарт онцгой байдлын алба хаагчид очиж ажилласан эсэхийг ОБЕГ-аас тодруулахад хоногийн мэдээнд тийм зүйл алга гэх хариу өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цогт
3 жилийн өмнө
192.82.83.122

Үнэн үг хэлдгийнх нь төлөө гүжирдээ биз дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.