“Энхсаран” сувилал халдварын голомт болсон талаар бичлэг хийж олон нийтийн сүлжээнд цацсан иргэн Д.Мөнхбатыг “Үзэл бодлоо илэрхийлж, үнэнийг хүмүүст хүргэсний төлөө яллагдагчаар татсан” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархах болсон. Өөрөөр хэлбэл, шүгэл үлээснийх нь төлөө яллагдагчаар татлаа хэмээн хүмүүс үзэл бодлоо илэрхийлэн шүүмжилж байгаа.
Хэргийг шалгаж, хянаж буй цагдаа, прокурорын байгууллагын эх сурвалжуудаас чухам ямар үндэслэлээр иргэн Д.Мөнхбатыг яллагдагчаар татсаныг тодруулахад “Эрүүгийн хуулийн 15.6-1 дэх хэсэгт заасан “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусийг халдаасан” байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсаныг хэргийн холбогдогч өөрөө нийгэмд буруу ташаа ойлголт өгөхүйц байдлаар цацаж байна. Иргэн Д.Мөнхбатыг гадаадаас ирмэгц “Энхсаран” сувилалд тусгаарласан. Энэ үед халдвар хамгааллын дэглэм зөрчиж, иргэдийг өдөөн турхирсан үйл ажиллагаа явуулсан нь тус сувиллын хяналтын камерын бичлэгт үлдсэн. Магадгүй ийнхүү өдөөн турхирснаас нь болж бусдад вирус халдварласан байж болзошгүй гэж үзээд яллагдагчаар татсан. “Энхсаран” сувиллын гэх хэрэгт иргэн Д.Мөнхбатаас гадна онцгой байдлын алба хаагч, уг сувиллын эзэн, тэнд ажиллаж байсан эмч, мэргэжлийн хяналтын байцаагч тэргүүтэй хэд хэдэн хүнийг яллагдагчаар тооцоод байгаа” хэмээсэн юм. Халдвар хамгааллын дэглэм зөрчиж, бусдад вирус тархах нөхцөл байдал бий болгосон үндэслэлээр Д.Мөнхбатаас гадна 3-4 хүнийг буруутгаж буй бол онцгой байдал, мэргэжлийн хяналт, эмч, сувиллын эзэн тэргүүтнийг Эрүүгийн хуулийн 23.5-1 дэх хэсэгт заасан албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан аж. Бидэнд олдсон мэдээллээр Д.Мөнхбат дээрх сувиллын гуравдугаар давхарт орших тусгаарлагдсан өрөөнөөсөө гарч, нэгдүгээр давхарт бууж ирэн хүмүүстэй амны хаалтгүй уулзаж, өрөөнүүд дамжин хэсэж халдвар хамгааллын дэглэм зөрчсөн бичлэгийг нь нотлох баримтаар хууль сахиулагчид бэхжүүлж аваад, хавтаст хэрэгт нь хавсаргасан гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тараасан нөхөр чинь бн шүү дэээ
Халдвар тараасан нөхөр мөн л бна
Huuli Hyanaltiinhan yavuulahgui bh arga hemjee avah bsan yum bishuu.ene zaluugiin zuv
Өрөө хэссэн нь зөв гэсэн үгүү? Энэ чинь ухамсартай хүн юм байгаа биздээ тус тусдаа байх ёстой гээд тусгаарлаж байхад өрөө хэсээд буруу шд. Ямар мал бишдээ мал бол яахуу хүний хэлснийг ойлгохгүй гарч гүйгээд байх байх
yagaad iim teneg bdg bnaa uhamsart hun baij tiim uviagui bj bolohuu
Энэ Мөнхбат гээд байгаа хүнээс халдвар илэрсэн юум уу? (Тухайн үед)Энэ өвчнөөр өвчилж хэвтсэн юум уу? Сайн нягтлах хэрэгтэй болов уу? Яагаад энэ хүнийг чөлөөтэй дээш, доош нь явуулаад байсан? Дотоодын хяналт шалгалт муу байсан байна даа
Gadaadaas irgediig zuuvurluhduu shinjilgee avch sejigtei tohioldold ongotsond suulgahgui orhij ireed sur badruulaad baisan biz dee. Haldvartai ni togtoogdson ym bol HUSUT dee hevtuulehgui yasan ym. Tegeheer HUSUT iin laborant tarhvar sudlaach nar hamgiin gol etgeeduud baina shuu dee. Frants irgeniig emchilchihlee ulsiin baatar tsol uguuch gej soliortsgooj baihiin orond ajlaa oligtoi hiij baihgui yasan ym be. Irged uilchluulechded buruugaa tohoh gej eliirehee bolison chini deer baih shuu maliin emch baihdaa taarsan hogiin shaarnuud.