Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон төллөх насны 29.7 сая малын 5.9 сая (20.0%) нь 2021 оны эхний улиралд төллөсөн байна. Эм хонины 22.6 хувь, эм ямааны 21.2 хувь, ингэний 10.8 хувь, үнээний 6.4 хувь, гүүний 2.3 хувь нь төллөжээ.
Гарсан төлийн 97.9 хувь буюу 5.8 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 1.6 (21.8%) саяар буурсан байна.
Том малын зүй бус хорогдол 1048.6 мянга болсон байна. Энэ нь өмнөх оноос 490.5 буюу 87,9 хувиар өссөн үзүүлэт юм. Харин 2021 оны 3 дугаар сард 508.2 мянган толгой мал хорогдсон нь эхний улиралд хорогдсон малын 48.5 хувийг эзэлж байгаа бол 2 дугаар сард хорогдсон малаас 264.4 (1.1 дахин их) мянгаар өссөн байна.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл ямаа 578.1 мянга, хонь 348.3 мянга, үхэр 74.7 мянга, адуу 41.2 мянган толгой, тэмээ 6.3 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 55.1 хувийг ямаа, 33.2 хувийг хонь эзэлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.