СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-15

Монгол эрдэмтэд эсрэг биет илрүүлэх оношлуур зохион бүтээжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Коронавирусийн эсрэг биет илрүүлэх оношлуурыг Монгол эрдэмтэд бүтээж байна. Шинжлэх ухааны хүрээлэнгийн Геолонгийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Гантулга “Оношлуурын сайн тал гэвэл оношлуурыг унших тоног төхөөрөмж нь манай улсад элбэг байдаг. Эмчилгээний үр дүн, дархлаа тогтоцыг хянах боломжтой. Хоёрдугаарт, хүн амын дунд сүргийн дархлаа тогтож байгаа эсэхийг үзэх боломжтой. Маш олон талын ач холбогдолтой.

Уг оношлуур хүний цус, сийвэнд SARS-CoV2 вирусийн халдварын эсрэг бие үүсэж дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлдгээрээ онцлогтой.

Ингэхдээ тухайн иргэн халдвар аваагүй бол эсрэг биет үүсэхгүй. Өнгө хувирахгүй.

Бид ХӨСҮТ-ээс эргэрээд гарсан 200 хүн дээр туршилт хийж үзсэн. Үүний 188 нь эерэг, 12 нь хуурам эерэг гарсан. Өөрөөр хэлбэл, манай оношлуур бусад оношлууртай харьцуулахад мэдрэг чанар өндөр гарсан. Оношилгоонд хэрэглэх боломжтой. Бусад оношлууртай харьцуулахад хэд дахин хямд" гэлээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.