Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны замд 20 тн шатахуун, 12 тн түлш ачсан “Мон-Суль” ХХК-ийн шалаанз маркийн автомашин замын хажуу руу унаж түлшний сав нь цоорч түлш асгарсан гэсэн дуудлага өчигдөр буюу 14-ний өдрийн 23:59 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 65, 30 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн 4 цаг ажиллаж, асгарсан шатахууныг саармагжуулан, гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг хангаж, унасан атомашиныг татан босгох ажиллагааг зохион байгууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Байгаль орчин бохирдуулсан гэж арга хэмжээ тооцохгүй юм уу?