СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-15

Б.Бумдэлгэр: Хариу арга хэмжээний баг дүүрэг бүр дээр байгуулагдаж, иргэдэд илүү хүртээмжтэй хүрч үйлчилнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сүүлийн үед мэргэжилтнүүд энэ халдварыг хумьж, шуурхай арга хэмжээ авах тактикаа өөрчилж байгаатай холбоотойгоор өчигдөр Эрүүл мэндийн сайдын А/203 дугаар тушаал гарчээ. Уг тушаалын хүрээнд коронавируст халдварын үед авах хариу арга хэмжээнд томоохон өөрчлөлт орсныг танилцуулав.

ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр:

ХӨСҮТ коронавируст халдварын хариу арга хэмжээг ерөнхийд нь хянаж, зохицуулж, мэргэжил арга зүйгээр хангадаг бөгөөд шинжилгээний ихэнх ачааллыг дангаараа үүрч, лабораториудын шинжилгээг баталгаажуулах үйл ажиллагааг явуулдаг байсан.. Энэ нь нэг газарт ачааллыг төвлөрүүлэхгүй байх ач холбогдолтой.

Нэг үгээр хэлбэл, ХӨСҮТ дүүрэг бүхэн дээр ажиллана. ХӨСҮТ дүүрэг бүхэн дээр хүрч ажиллаж чадахгүй байна. Өмнө нь ХӨСҮТ бүх эерэг тохиолдол дээр очдог байсан. .

Ингэснээр тандалтын эмч нар дүүрэг бүрд шинжилгээ яаж зохион байгуулах, өвчтөнийг эмнэлэгт авчирч цээжний рентген зураг авч, оношилж эрэмбэлнэ гэсэн үг. Дүрс оношилгоогоор тухайн өвчтөний хөнгөн эсвэл хүнд байгааг ийнхүү дүүргийн эмнэлэгт дээр нь ялгах юм. Хамгийн чухал нь тандалт гэж үзэж байгаа. Эерэг гарсан хүмүүсийг илрүүлж, эрүүл хүмүүсээс тусгаарлах. Эерэг хүмүүсийг гэрт нь үлдээж болохгүй. Хөнгөн байсан ч гэрт нь үлдээхгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.189.167

tegmeer dee .gertee holildood ulam oir dotnii humúsdee haldaagaad baina shuu dee.hongon ch gesen tusgaarlah ni ashgui dee.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.