Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.15/ хийлээ.
Сүүлийн 24 цагт 10666 хүнд шинжилгээ хийхэд 742 хүнд коронавирус илэрч, хоёр хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 18565, нас барсан хүний тоо 36 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 10638 боллоо.
Улаанбаатарт 654, орон нутагт 88 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 2978 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал хөнгөн 2071, хүндэвтэр 689, хүнд 175, маш хүнд 45 хүн байна.
Коронавирусийн шалтгаант нас баралт хоёр, бусад шалтгаант нас баралт нэг бүртгэгдлээ. Коронавирусийн халдвар авсан 69 настай эмэгтэй гуравдугаар сарын 18-нд гадаадаас ирсэн. Ингээд биеийн байдал хүндэрч цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал хүндэрч нас барав. Түүнчлэн 72 настай эрэгтэй гуравдугаар сарын 18-нд оношлогдож, хүнд хэлбэрээр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа. Тэгвэл коронавирусийн халдвартай байсан нэг иргэн Сүхбаатар дүүргийн эмнэлэгт бөөрний архаг дутагдлын хэлбэр нь хүндэрч нас барсан байна.
Халдварын тоо буурахгүй байгаа нь халдварын нууц үе болох 4-6 хоногийн дараа иргэдийн дундаас халдвар илэрч байна. Өнөөдрийн байдлаар яг ойрын хавьтагч нараас шинжилгээ авч байгаа тул тэр болгон ойрын хавьтагч нараас шинжилгээ авахгүй гэдгийг ЭМЯ-наас дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.