УОК-ын Шуурхай штабаас үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй байх, мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор ковидын холбогдолтой лавлагаа мэдээллийн дугааруудыг нэгтгэж, “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийг байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дугааруудыг төсөөтэй хэлбэрт шилжүүллээ.
Тухайн аймгийн цахилгаан холбооны буюу суурин утасны дугаарлалтын кодыг мэдэж байхад өөрийн мэдээлэл авахыг хүссэн аймгийнхаа Шуурхай штабтай холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл, штабын дугаарууд нь 8 оронтой ба 70-аар эхлэн аймгийн код 2 оронг бичээд бүгд 0119-ээр төгсөх юм.
Өмнө нь Шуурхай штабт ашиглагдаж байсан дугаарууд шинэ дугаарт дуудлага шилжүүлэх замаар ажиллах тул дуудлага алдах, иргэд будилах асуудалгүй үүсэхгүй.
Нийслэлийн дүүргүүдийг шуурхай штабтай холбогдох дугаар:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Танай телевизийн кинонууд ойж буугаад дуу нь тасалдаад үзэхэд их бэрх юмаа Алтан гарт Сонька Дээр үеийн сд ойж буудаг шиг Ойлгохоо ч болилоо Анхаарч үзээрэй