Бэлгийн дарамтад өртөж байсан гэх иргэн Б.Сүндэръяа өнөөдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргалаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж байсан 1000 гаруй эмэгтэй түүнтэй холбогдсон гэв.
Иргэн Б.Сүндэръяа:
-Булганаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай би 2019 онд анх уулзсан талаар пост бичсэн байгаа. Миний зургийг үзчихээд, найз охиноор маань дамжуулж "уулзъя" гэж удаа дараа хэлүүлсэн. Би уулзаагүй. Харин тэр өдөр очиход тийм зүйл болсон.
Энэ бүхнийг дэлгэхээр намайг сонгуультай холбоотой улс төржиж байна гэж буруутгаж байгаа учир би зарим баримтаа хэвлэл мэдээллээр дэлгэхгүй байгаа. Харин цагдаад өгсөн өргөдөлдөө энэ тухай дэлгэрэнгүй бичсэн.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар танил хүнээр маань дамжуулж, "Тохиролцъё" гэсэн байна лээ. Би тохиролцохгүй. УИХ-ын сонгуулиар намайг хэн ч биш болгосон. Одоо л энэ асуудлыг нэг тийш болгохгүй бол цаашид арван ч жил би гутаагдаж явах юм байна.
Пост бичсэнээс хойш Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан 1000 гаруй эмэгтэй надтай холбоо барьсан. Энэ бол өнгөрсөн 20 жилийн явдал гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.