СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цар тахлын улмаас ядарч туйлдсан Австрийн Эрүүл мэндийн сайд огцорчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Коронавирусийн цар тахлын эсрэг тэмцлийн улмаас ядарч туйлдан, бие нь өвдсөн Австрийн Эрүүл мэндийн сайд Рудольф Аншобер огцрохоор шийджээ.

Тэрээр өнгөрөгч мягмар гарагт мэдэгдэл хийхдээ "Би өөрийгөө сүйтгэхийг хүсэхгүй байна. Австри улс сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй эрүүл мэндийн хямралд ороод байгаа үед бидэнд 100 хувь эрүүл чийрэг Эрүүл мэндийн сайд хэрэгтэй. Тэр нь одоогоор би биш" гэжээ.

Сэтгүүлч, багш мэргэжилтэй Аншобер нь Австрийн хамгийн алдартай улс төрчдийн нэг бөгөөд цар тахлын тулгамдсан асуудлуудыг удаан, тэвчээртэйгээр тайлбарладгаараа олон нийтэд танигдсан байна. аж. Үүний улмаас тэрээр канцлер Себастиан Курцын консерватив үзэлтнүүдтэй байнга мөргөлддөг байжээ.

Тэрээр "Би 15 сарын өмнө маш сайхан хэдий ч өндөр хариуцлагатай ажилд орсон. Гэвч эдгээр 15 сар 15 жил шиг санагдлаа" хэмээн ярьжээ.

Австрийн шинэ Эрүүл мэндийн сайдаар анагаах ухааны эмч Вольфганг Мюкштейн сонгогдсон бөгөөд ирэх даваа гарагт тангараг өргөхөөр болжээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.