УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст сэргээн шалгаж эхэлсэн байна.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт АТГ-ын мөрдөгчид Ховд аймагт ажиллан, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтуудыг нь хураан авч шалгалтаа үргэлжлүүлж буйг баттай эх сурвалжууд мэдээлэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий “Баруун монгол интернэйшнл” болон “Жинст транс” компанид ийнхүү нэгжлэг хийсэн шалтгаан нь Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх хэргийн нотлох баримтуудыг цуглуулахын тулд ийм ажиллагаа явуулсан аж. Түүний хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” ХХК “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд 2017 онд Мал хамгаалах сангаас 1.3 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байдаг.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс тээвэрлэдэг БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль тогтоомж зөрчсөн. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас улсын төсөв 236 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Пурэвдорж оороо даанч олон хунийг хврлуулдаг шдээ (НО)-гуй хун болоод ярьдаг бх гэсэн жду-ялгаагуй амьтан бн доо
Энэ нөхөр яавч зүгээр хүн биш барьж иддэг нохой шиг Элбэгдоржийн хамаатан гээ биздээ хамт шалгах хэрэгтэй