ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын сансар судлалын салбарыг хөгжүүлэх асуудлаар өнгөрөгч даваа гарагт хийсэн уулзалтынхаа үеэр сансрын нисгэгчдийн цалинг 50-70 хувиар нэмэгдүүлэх санал дэвшүүлжээ.
Тэрээр "Аль хэдийн сансарт ниссэн ба сансрын нисгэгчдийн багт томоохон албан тушаал хашиж байсан хүмүүсийн цалинг 50 хувиар нэмэгдүүлэхийг санал болгож байна. Харин одоо бэлтгэлд хамрагдаж байгаа ирээдүйн сансрын нисгэгчдийн цалинг 70 хувиар нэмэгдүүлэхийг санал болгож байна" гэж мэдэгдсэн байна.
Энэ бол тус салбарын ажилтнуудын хувьд чухал асуудал гэдгийг Путин онцлон, "Сансар судлалын салбарын ажилтнууд нэгдсэн үр дүнд хүрэхийн тулд байж болох бүх хүчин чармайлтаа гарган ажиллах нь одоо ч хэцүү хэвээр байна. Тэд амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан зүтгэж байгаа" хэмээн тэмдэглэжээ.
Цалингийн өсөлт нь тэтгэмжийн асуудалд ч эергээр нөлөөлнө гэж албаныхан үзэж байна. Оросын Засгийн газрын гаргасан шийдвэр сансрын нисгэгчдийн нийт орлогыг мэдэгдэхүйц өсгөнө гэж Ерөнхийлөгч Путин найдаж байгаа юм.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ooooooooo!!! Aaaaaaa!!! Pizdets tupoi lallar prezidents russia