Их Британийн "AstraZeneca" вакцины хэрэглээг олон оронд түр зогсоогоод байгаа хэдий ч тус вакциныг нийт 83 оронд хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм. Ингэснээр энэхүү вакцин дэлхийн хамгийн олон улс оронд албан ёсоор бүртгэгдсэн коронавирусийн вакцин болж байна.
Дараагаар нь АНУ-ын "Pfizer" вакцин 74 орноос зөвшөөрөл авч, хоёрдугаарт бичигдсэн бол ОХУ-ын "Спутник V" вакциныг 51 улсад баталжээ. Түүнчлэн АНУ-ын "Moderna" вакцин 41 оронд зөвшөөрөгдсөн байна.
Харин БНХАУ-ын "Sinopharm" вакцины хэрэглээг нийт 20 улс зөвшөөрсөн бол "Sinovac" вакциныг 17 оронд бүртгээд байгаа юм. Бусад коронавирусийн вакцин нь тус тус хэдэн улс оронд олон нийтийн хэрэглээний зөвшөөрөл аваад байгааг та доорх хүснэгтээс харж болно.
"Oxford/AstraZeneca" вакцины хэрэглээг зөвшөөрсөн улс орнууд
(Улаанаар тэмдэглэсэн нь уг вакцины хэрэглээг түр зогсоосон орнууд)
"Pfizer/BioNTech" вакцины хэрэглээг зөвшөөрсөн улс орнууд
" Спутник V" вакцины хэрэглээг зөвшөөрсөн улс орнууд
"Moderna" вакцины хэрэглээг зөвшөөрсөн улс орнууд
Эх сурвалж: РБК