СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-13

LIVE: Вакцины хоёр дахь тун хийлгэх хугацаа өөрчлөгдөж байгаад иргэд бухимдалтай байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд "COVID-19"-ийн эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулснаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай.

Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд вакцины татан авалт хойшлогдсон тул дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулсан. Тэгвэл иргэдийн хувьд вакцины хоёр дахь тунг хойшлуулж буйд бухимдалтай байна.

.

Вакцины тунг хойшлуулах нь зүйтэй эсэх талаар АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор Т.Хонгорзулаас тодруулахад “Эхний тунгийн дархлаа 56 хоног хадгалагдах эсэхийг судлаагүй тул аль болох 28 хоногт вакцины II тунг тариулах нь зүйтэй. Синофарм вакцины үр нөлөөний талаар мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргаагүй байгаа учраас вакцины үр нөлөөний талаар зарим хэвлэлд гарч байгаа мэдээлэлд итгэх хэрэггүй. ” гэсэн юм.

Эрүүл мэндийн яамнаас вакцины хоёр дахь тунг эхнийхээс 21-56 хоногийн дараа хийлгэхэд дархлаа тогтолцоонд өөрчлөлт орохгүй гэж мэдээлж байгаа. Монгол Улсын Засгийн газраас вакцины татан авалт дээр анхаарч ажиллаж байгаа гэх мэдээллийг өгч байгаа. Эхний ээлжийн вакцин орж ирсэн тохиолдолд 120-160 дархлаажуулалтыг цэгийг нэгэн зэрэг ажлуулахаар төлөвлөөд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.178.36

Хариуцлага алдаж вакцинаа буруу хадгалж буруу тээвэрлэж улсад хохирол учруулж ард иргэддээ хийж чадахгүй байдалд оруулж б.гааг юу гэж ойлгох вэ 2 дахь вакциныг чухам яаж хийх вэ эхний тунг хийлгээд хугацаа нь яваад б.даг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.