Коронавирусийн тархалтыг хязгаарлахын тулд Засгийн газар дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд 14 хоногийн хатуу хөл хорио тавьж, ингэхдээ Монгол Улсын 3.4 сая иргэн бүрт 300 мянган төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлэхээр болсон.
Сангийн яамнаас 2.848.486 хүний дансанд 300 мянган төгрөг шилжүүлсэн нь нийт хүн амын 83 хувьд энэхүү тусламж хүрээд байна гэх мэдээлийг өгсөн. Иргэдийн хувьд 300 мянган төгрөгөө хэрхэн юунд зарцуулж байгаа талаар манай сурвалжлах баг сурвалжиллаа.
Иргэдийн хувьд 300 мянган төгрөгөө хоол хүнсэндээ зарцуулсан гэх мэдээллийг өглөө. Гэвч тэтгэвэр болон банкны данстай иргэдийн данс руу 300 мянган төгрөг өнөөдрийг хүртэл ороогүй гэх хариултыг өгөв. Сангийн яам өчигдрийн мэдээлэлдээ нийт хүн амын 94 хувьд шилжүүлсэн гэх мэдээллийг өгсөн ч 10 иргэн тутмын дөрөв нь 300 мянган төгрөгөө өнөөдрийг хүртэл аваагүй байна гэлээ.
Түүнчлэн иргэн бүрд олгож буй 300 мянган төгрөгийг банкны зээлд татахгүй гэсэн шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар ч иргэд дурдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.