Тайваний Батлан хамгаалахын мэдээлснээр БНХАУ-ын байлдааны зориулалттай болон цөмийн чадамжтай бөмбөгдөгч нийт 25 онгоц даваа гарагт агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд нэвтэрсэн байна. Энэ нь жилийн хугацаанд Хятадын нисэх хүчин хамгийн олон тооны онгоцоо Тайваний агаарын хилд нэвтрүүлсэн явдал боллоо гэж олон улсын эх сурвалжууд мэдээлжээ.
Тайваний талаас БНХАУ-ын үүрэг гүйцэтгэгч байлдааны 18 онгоц, цөмийн зэвсэг тээвэрлэх чадалтай дөрвөн бөмбөгдөгч, шумбагч эсэргүүцэгч хоёр онгоц, эрт сэрэмжлүүлэх дохио өгөх нэг онгоц агаарын хилд нэвтэрсэн гэжээ. Бээжин Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг тул өмнөд хэсгийн арлуудад тогтмол нислэг үйлдсээр ирсэн.
Даваа гарагт байлдааны зориулалттай онгоцууд Тайваний баруун өмнөд хэсгийн Пратас арлуудын орчимд илэрчээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ням гарагт Хятад Тайваний эсрэг түрэмгийлэн захирах бодлогоо улам эрчимжүүлж байгаад ихээхэн түгшиж байна гэдгээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хятадууд хятадтайгаа байлдана л биз чнкуудад ямар хамаа баына
Дараа нь Монголыг штээ малаа, одоо л дарж авахгүй бол ч..
Хужаагийн их гүрэн задрахын дохио. Баылдах чадваргүй улс